Олон зууны түүхтэй, дэлхий нийтээр тэмдэглэсээр дурлалт хос, залуу гэр бүлийн нандин баяр болон тогтсон Гэгээн хайрын баярын үүх түүх болон ямар улсад хэрхэн тэмдэглэж, билэгшээдэг болохыг бидний бэлтгэсэн 36 комментоос сонирхоорой.
1.Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэж ирсэн Гэгээн хайрын баяр "гэгээн" баяр.
2.Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон Гэгээн хайрын “Түүхт” баяр.
3.Гэр бүл болохыг хориглосон хуулийг эсэргүүцсэн Залуу лам Валентин залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байсан гэгээн хайрын “Нууцлаг” баяр.
4.Хууль бус гэрлэлт зохион байгуулсан Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болсоноос үүдсэн “Хаагдмал” гэгээн хайрын баяр.
5. Валентин шоронд цаазлуулахынхаа өмнөхөн хайрт бүсгүйдээ зориулан өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд тэнгэрийн орноос хайрлана гэж захидал бичиж үлдээсэн. “Гэрээслэл” гэгээн хайрны баяр.
6.Хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентины цаазлуулсан өдрийг дурсаж үнэн ч хайрын төлөө үүссэн “Домогт” гэгээн хайрын өдөр.
7.18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн. Олон зууны түүхтэй “Онцгой” гэгээн хайрын өдөр.
8.Орост 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. Оросын гэрлэлтийн сар гэгээн хайрын баяр.
9. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай байдаг гэдэгт итгэдэг. “Итгэлт” гэгээн хайрын баяр.
10.Японд зөвхөн эрчүүдэд бэлэг өгдөг гэнэ. “Эрчүүдийн өдөр” гэгээн хайрын баяр.
11. 2 сарын 14-нд зарим нутагт бүсгүйчүүд хайрын зурвас бичиж, вааранд хийдэг. Эрчүүд сугалаагаар оногдсон бүсгүйгээ эргүүлж, хамтдаа баярладаг. “Азын сугалаа” гэгээн хайрын баяр.
12. Грект хөгжилтэй, хүүхэмсэг Панурги бурхны баяр гэж үздэг. “Бурхантай” гэгээн хайрын өдөр.
13.Францад хосууд ичиж зоволгүйгээр олон нийтийн газар үнсэлцдэг. “Үнсэлцэх баяр” гэгээн хайрын өдөр.
14.Америкт хайртай хосууд өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолт, болон зүрхэн хэлбэртэй дэрний уут хийж бэлэглэдэг аж. “аз жаргал” тай гэгээн хайрын өдөр.
15. Тайваны заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь “Ганцхан чамд хайртай" гэсэн утгыг агуулдаг. 11 ширхэг сарнай бол "Чи надад таалагддаг" гэсэн санааг илэрхийлдэг байна. 99 сарнай бэлэглэх нь "Үүрд хамт байгаач" гэсэн утгатай. “Сарнайны баяр” гэгээн хайрын өдөр.
16. Япон бүсгүйчүүд өөрийн гараар нэхсэн ороолтоо залуугийнхаа хүзүүнд зүүж өгдөг. “Ороолтны баяр” гэгээн хайрын өдөр.
17.Ангилд хүүхдүүдийг дуу дуулуулж, чихэр жимс, мөнгө өгдөг байна. Харин залуу хосууд бие биедээ жигнэсэн гурилан бүтээгдэхүүн, цэцэг, шоколад бэлэглэдэг. “Бэлэгтэй баяр” гэгээн хайрын өдөр.
21.Валентины баярын өдөрт зориулсан шоколадны анхны цуглуулгыг Ричард Кадбюри 1800 оны сүүлээр бүтээсэн. “Цуглулгатай” гэгээн хайрын баяр.
22.Валентины өдөр дэлхийн хэмжээнд зүрхэн хэлбэртэй 60 сая гаруй шоколад борлогддог. “Борлуулалтын баяр”Гэгээн хайрын өдөр.
23.Америкчууд хоёрдугаар сарын 14-нд тэрбум гаруй ам.доллараар шоколад худалдаж авдаг. “Авах өдөр” гэгээн хайрын баяр.
24.Гэгээн хайрын өдөр цэцэг худалдан авагчдын 73 хувь нь эрэгтэй бол 27 хувь нь эмэгтэй. Эрчүүдийн халаасыг нимгэлдэг гэгээн хайрын баяр.
24.Валентины баяраар дэлхий дахин 50 сая гаруй сарнай худалдаж авдаг. Сарнайн баяр гэгээн хайрын өдөр.
26.Хоёрдугаар сарын 14-нд АНУ-ын эдийн засаг 16 тэрбум ам.доллараар тэлдэг.Эдийн засгийн баяр гэгээн хайрын өдөр.
27. 1537 онд Английн Henry VII хаан албан ёсоор Гэгээн Валетины өдөр болгон тунхагласан. “Хааны зарлигтай” гэгээн хайрын өдөр.”
28. АНУ-ын Мэндчилгээний картны ассосиациас гаргасан судалгаагаар Валентины баяр нь хамгийн их мэндчилгээний карт солилцдог баяраар нэрлэгдсэн. Мэндчилгээний өдөр гэгээн хайрын баяр.
29.Эрт цагт хайраа илэрхийлж туузаар хайрын зангилаа ороож бэлгэлдэг байсан. Хайрын зангилааны баяр гэгээн хайрын өдөр.
30.Улаан сарнай хайрын маш хүчтэй билэгдэл. Улаан сарнайн баяр гэгээн хайрын өдөр.
31. Валентины баярын хамгийн гайхалтай бэлэг Энэтхэгт байдаг.Хайрыг билэгдэж хайрт эхнэрийнхээ дурсгалд зориулан Мухгал эзэнт улсын хаан Шах Жаханы босгосон Таж Махал юм. “Дэлхийн дурсгалтай” гэгээн хайрын өдөр.
32. Валентины баярын хамгийн үнэтэй шоколад 1 тэрбум гаруй доллараар үнэлэгдэж байсан түүхтэй. Шиколадны баяр гэгээн хайрын өдөр.
33. Валентины баярын уламжлалт бэлгүүдийн нэг бол Lovespoon хэмээн нэрийдэх сийлбэр модон халбага. Халбагандаа зүрх, цоож, цоожны нүхийг шигтгэдэг нь “Сэтгэл зүрхийг минь эзэмдээч / нээгээч” гэсэн утгыг агуулдаг. “Эзэмдэгч” гэгээн хайрын баяр.
34.Гэгээн хайрын баярын энэ өглөө хайртдаа үнсэлт бэлэглэж сэрээх нь аз жаргал, амжилт бүтээл үргэлжид ирэхийг билэгддэг.Үнсэлтийн баяр гэгээн хайрын өдөр.
35.Баярын энэ өдөр сүргээрээ дүүлэн яваа тагтаа харвал аз жаргалтай, тогтвортой гэр бүл зохионо гэж үздэг. Билэгшээлтэй баяр гэгээн хайрын өдөр.
36. Зурагтаар сонссон, эсвэл уншсан, ойр дотны хэн нэгний чинь хэлсэн хамгийн эхний эр хүний нэртэй ижил нэртэй хүнтэй ирээдүйд гэр бүл болно гэж үздэг. "Ач холбогдол өндөртэй" гэгээн хайрын өдөр.
Н.Эрхэс
Сэтгэгдэл ( 5 )
SADAR SEXSEER80955877
Шоронгийн даргын охинд дурласан гэх шиг тэр нь насанд хүрээгүй охины толгойг эргүүлж садарласан бөгөөд тэрнээс болж цаазлуулсан юм шүү
europ dundaa her baragiin temdegleed baidaggui bayariig daljignaj altsagnasan mongolchuud n iluu temdegleh ymdaa. mongolchuudad padlii ch baihggui bayariig yu ch ugui baij bas temdeglene yaandaa ene mongolchuud. ymar ym temdeglej baigaagaa medehgui eliirch balairch baihiin orond hun bolgon urdah ajilaa hiij gants tsetseg awah chadaltai bolchood ydaj temdegleesei dee . neg ysondoo ene humuus bugd byznesiin zoliosuud chaawaaas
mongolchuudad yagaad hereggui gej hun bur hairlaj durlah hertegtei shu de
MONGOLCHUUDAD XEREGGVI BAYAR XRISTOSUUD TEMDEGLEG kkkkkkk