ОХУ нефтийн экспортдоо хориг тавьсаны улмаас манай нефтьимпортлогч компаниуд бүх төрлийн шатахууны үнийг 80 төгрөгөөр нэмээд байгаа билээ. Харин Оросын хэвлэлүүдээр нэгэн сонирхолтой мэдээлэл гарчээ. "Взгляд" сонинд бичсэнээр "Роснефть" компанийнхан "Бид дотоодын зах зээлд сайн чанарын бензин нийлүүлдэг. Харин ОХУ-д худалдахыг хориглосон Евро-2 бензинийг экспортолж байгаа" гэсэн бол "Манайх бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг өөрийн улсын хэрэгцээнд зориулж байна. Харин энэ оны эхээр баталсан шинэ стандартад нийцэхгүй бензинийг бага хэмжээгээр (тухайлбал 300 тонн) Монгол зэрэг зарим оронд нийлүүлдэг" хэмээн ЛУКОЙЛ-ын удирдлага тайлбарлажээ.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )