Жил жилийн хавар малчдын ганц цулайдаг үе. Энэ жил ноолуурын ханш урьд жилүүдтэй харьцуулахад рекорд тогтоогоод байна. Одоогоор дунджаар далан мянган төгрөгний ханштай байгаа ч Хөвсгөлд 74000 төгрөг хүрчээ. "Эмээлт" түүхий эдийн захад ноолуур 68000 төгрөг болж бага зэрэг буурсан бол Архангай, Булганд өсөж 71000 төгрөгт хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. УИХ ноолуурын экспортын татварыг сэргээх тухай ярьж, шийдвэр гаргаж амжаагүй байгаа нь уг түүхий эдийн үнэд нөлөөлөхөд гол үүрэг гүйцэтгэсэнээс гадна дэлхийн зах зээлд нэг кг самнасан ноолуурын үнэ 130 долларт хүрээд байна.
Ноолуурын экспортын татварыг сэргээх нь үйлдвэрлэгчдэд ашигтай тусах ч үүнээс болж уг түүхий эдийн үнэ шалдаа буух вий гэсэн хардлага малчдад төрөх болов. Гэвч "Монголын ноос, ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо"-ныхны ярьж буйгаар нэгэнт тогтсон үнэ буурахгүй аж.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )