МХБиржийн 2011.05.02-ний арилжааны мэдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Өнөөдрийн арилжаагаар нийт 34 ХК-ийн 89.9 мянган ширхэг хувьцааг 44.9 сая төгрөгөөр арилжлаа.
Нийт 34 үнэт цаас арилжсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 8 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 087.6 тэрбум төгрөг болсон байна.
Топ-20 индекс 20980.94 нэгж болсон нь өмнөх өдрөөс 72.63 нэгжээр буюу 0.35% буурсан байна.
Индексийн сагсад багтах Ремикон /14.05%/, Женко тур бюро /2.08%/, УИД /2.05%/, Багануур /7.50%/, Могойн гол /9.88%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
"Гермес центр""ХК-ийн үнэт цаас 38,830 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top