МҮЭ-ийн С.Ганбаатар: Бид гамбир хийгээд иднэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Тавдугаар сар гарсаар талх 20-25, бензиний үнэ 80 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ байдлаараа бол оны эцэст инфляц 15-20 хувь болох магадлалтай гэж Монгол банк саяхан мэдээлсэн. МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар "Ямар ч тооцоо судалгаагүйгээр "ОХУ-д үнэ нэмсэн учир бид нэмлээ" гэж мэдээлээд л, бидэнд бараагаа хүчээр худалдаж байна. Тэгвэл бидэнд худалдан авахгүй байх эрх бий. Бид талх авахгүй, гамбир хийж идэж болно. Бид үнэтэйгээс нь биш, үнэ хямдтай жижиг шатахуун түгээх станцаас шатахуунаа авч болно" гэсэн юм.

Хэрэв дурдсан талууд зөвшилцлийн ширээний ард суувал явц нь ямар байгаа талаараа МҮЭ-ээс тавдугаар сарын 5-ны өдөр мэдээлэх ажээ.

 Д.Сэндэр. Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top