Б.Батбилэг хэмээх монгол залуу гурван жилийн өмнөөс “Google Adsense" -д оролцож эхэлжээ. Тэрээр одоо дөрвөн вэб сайт, найман блог ажиллуулдаг бөгөөд англи хэлээр хөтлөн явуулдаг байна. Түүний сарын орлого 10000 ам.доллараас буудаггүй ажээ. Хамгийн их орлого нь 18000 ам.долларт хүрчээ. Энэ нь монгол залуу анх удаа “Google”-ээс 18000 ам.доллар авч байгаа тохиолдол юм. “Google"-ийн гайхамшгуудын нэг бол яах аргагүй Аdsense хөтөлбөр юм. Гол нь энд хөгшин, залуу гэж ялгалгүйгээр тэгш боломж олгодог юм. "Google Adsense" нь анх 2003 онд гарсан бөгөөд “Google"-ээс гаргасан сурталчилгааг өөрийн блог, вэб сайт, Hi5-ийн profile, уoutube-ийн видеонд ч тавьж болох бөгөөд таны хандалт сурталчилгаан дээрх даралт бүрт "Google" орлого бодож олгодог байна.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )