Сүүлийн өдрүүдэд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас бие даан тоон гарын үсэг гаргаж, худалдан авахыг шаардаж байна гэсэн ташаа мэдэгдлийг зарим аж ахуйн нэгжүүдэд тараасны улмаас олон нийтийн дунд тоон гарын үсгийн талаар төөрөгдөл үүссэн явдалд хүлцэл өчиж, энэхүү залруулгыг хүргүүлж байна.
Монгол Улсын “Цахим гарын үсгийн тухай” хуулийн дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад “Интерактив” ХХК болон “СССК” ХХК-ийн түншлэл 2015 оны долдугаар 28-ны өдөр шалгарсан бөгөөд тоон гарын үсгийн дэд бүтэц байгуулах, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг дагнан хариуцсан “Мон Пасс СА” Гэрчилгээ Олгох Байгууллагыг үүсгэн байгуулж, зах зээлд үйлчилгээгээ танилцуулж байна.
“Мон Пасс СA” Гэрчилгээ Олгох Байгууллагаас олгох тоон гарын үсэг нь Монгол Улсын “Цахим гарын үсгийн тухай” хуулийн шаардлагыг хангасан бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд албан ёсоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгож буй үйлчилгээ юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн “Тоон гарын үсгийн гэрчилгээг олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” 151-р тогтоол болон МТШХХГазрын даргын 2016 оны тавдугаар сарын 06-ны өдрийн А/58 тоот тушаалаар баталсан ажлын төлөвлөгөөний хүрээнд “Мон Пасс СА” Гэрчилгээ Олгох Байгууллага нь Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Гааль Татварын Ерөнхий Газар, Худалдан Авах Ажиллагааны Газар болон Төрийн үйлчилгээний цахим систем /www.ezasag.mn/ -ийг хэрэгжүүлэх ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, төрийн цахим үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүлэн, ашиглах техникийн нөхцөлийг бүрдүүлээд байна. Төрийн дээрх байгууллагууд тоон гарын үсэгт суурилсан шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлэх учир тоон гарын үсэгт суурилсан цахим үйлчилгээ болон биеэрээ очиж үйлчлүүлэх үйлчилгээний аль нэгийг та сонгон үйлчлүүлэх боломжтой.
Тоон гарын үсгийг ашигласнаар та төр, бизнес, банкны бүх төрлийн цахим үйлчилгээг ажил, гэрээсээ интернэтээр авах, иргэн, компанийн ажилтан та өөрийгөө интернэт орчинд хөтөлбөргүй таньж баталгаажуулах, цахим баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулах (цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсантай ижил үйлдэл), санхүүгийн гүйлгээний нууцлалыг хангах, мэдээллийг нууцлан дамжуулах, цахим мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах, цаасгүй технологи нэвтрүүлэх, гэрээ хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох зэрэг олон боломжийг олж авах болно.
“МОН ПАСС СА” ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ БАЙГУУЛЛАГА

Сэтгэгдэл ( 5 )
Oron nytagd bga hun toon gariin usegiig haanas awah ve toon gariin useg zaawal xotoos awah yy hariy uguuj
tanai site ta yu gej bodoj bn gej asuulaa. Bi interactive hiiltssen yum bol gachin jankuu hiisen baigaa tul bi bolon oir haviin nadaas asuusan humuust bol demii gej heleh bodoltoi bn
heregtei gej uzsen humuus ni avaad ach holbogdliig ni medertlee humuus sain duraaraa avah uguigee shiidmeer bn Uneheer chuhal baih yum bol humuus ayandaa avah l baih . Tatvariin toon gariin usgiig anh avahgui ih l hoirgo baisan ayandaa heregtei yum bn gej medree l bugd l avsan biz de. Tehed niigmiin daatgal tulgan shaardaad baih ni olon tumnii durguitsel truruulj bn Ugaasaa haritsaa muutai deer ni daramtlah yumtai bolgoj bn
heregtei gej uzsen humuus ni avaad ach holbogdliig ni medertlee humuus sain duraaraa avah uguigee shiidmeer bn Uneheer chuhal baih yum bol humuus ayandaa avah l baih . Tatvariin toon gariin usgiig anh avahgui ih l hoirgo baisan ayandaa heregtei yum bn gej medree l bugd l avsan biz de. Tehed niigmiin daatgal tulgan shaardaad baih ni olon tumnii durguitsel truruulj bn Ugaasaa haritsaa muutai deer ni daramtlah yumtai bolgoj bn
shaardaad 40000 togrog tolood ab gej baigaa bid zaabal hu.ii baiguullagad toloh heregtei yu ulsdaa tolson deer bizde tertei tergui debtree batalgaajuulahaar ochih yumchin ochood tailangaa ogson deeree tulgaad l staatsaaar tailay abahgyi geed baigaa bizde