Өнөөдрийн арилжаагаар нийт 45 ХК-ийн 171.6 мянган ширхэг хувьцааг 155.1 сая төгрөгөөр арилжлаа.
Нийт 45 үнэт цаас арилжсанаас 18 үнэт цаасны ханш өсч, 20 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 956.9 тэрбум төгрөг болсон байна.
Топ-20 индекс 20060.11 нэгж болсон нь өмнөх өдрөөс 230.94 нэгжээр буюу 1.14% буурсан байна.
Индексийн сагсад багтах Шарын гол /0.58%/, БиДиСек /3.61%/, АПУ /0.03%/, Багануур /5.33%/, Говь /0.02%/, Талх чихэр /12.50%/, Мах импекс /2.20%/, Таван толгой /1.28%/, Дархан нэхий /15.0%/, Шивээ овоо /5.34%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
"Хөх ган""ХК-ийн үнэт цаас 122,020 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.
Сэтгэгдэл ( 0 )