С.Жамъянсүрэн: Үйлдвэрлэлийг эдийн засгийн аргаар удирдъя

2016 оны 12 сарын 13

/Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор С.Жамъянсүрэн/

Санаа сайн бол заяа сайн гэдэг монгол ардын зүйр үгээр эдийн засагч, санхүүчид, мэргэжилтэн, багш оюутан та нарынхаа итгэл, сэтгэл зүтгэлийг илэрхийлж байна. Манай үе үеийн мэргэжилтнүүд ажил, мэргэжилдээ дуртай төдийгүй мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, ажиллаж байгаа салбартаа хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах, бизнесийн үр ашгийг дээшлүүлэх, бүртгэл тооцоог сайжруулахад байнга анхаарч ажиллаж ирсэн билээ. Менежер, нягтлан бодогч, эдийн засагч, санхүүч мэргэжлийг эзэмшсэн,  ирээдүйд эдгээр мэргэжлийг эзэмшихээр зүтгэж байгаа оюутнууддаа цаашид хийж бүтээх их  их үйлсэд тань анхаарлаа хандуулж болох цөөн санаа бодлыг толилуулъя.

Бизнесийн шинжилгээний шинжлэх ухааны аргууд нь эрдэмтэд, судлаачид, бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргах түвшний удирдах ажилтнуудын хооронд гүүр болж аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэстэй зөв шийдвэрлэхэд тус дэм болж байдаг юм.Үйлдвэрлэлийг эдийн засгийн аргаар удирдах гол хэрэгсэл нь бизнесийн шинжилгээ мөн. Тухайлбал, компанийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг дараахь 1-р хүснэгтээр судалж харуулъя.

Хүснэгт №1. Компанийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээ

 

Хүчин зүйлс

 

 

Тулгуурлах үзүүлэлт ба үзүүлэлтийг орлуулах хувилбар

Жилийн дундаж ажиллагсдын тоо

Нэг ажилчны жилд ажилласан өдөр

Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа (цаг)

Нэг цагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн (Мян.Төг)

Хүчин зүйлийн үржвэр (Сая.Төг)

 

2015 оны гүйцэтгэл

100

200

8

2.5

400,0

 

1-р орлуулалт

120

200

8

2.5

480,0

+80,0

2-р орлуулалт

120

208.3

8

2.5

499,9

+19,9

3-р орлуулалт

120

208.3

7.5

2.5

468,7

-31,2

4-р орлуулалт

120

208.3

7.5

3.2

599,9

+131,2

Нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийн зөрүү

x

X

x

X

х

+199,9

Бид нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд ямар хүчин зүйл нөлөөлж буйг задлан шинжилж мөн ажлын цагийн ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажиллагсдын тооны өөрчлөлтүүдийн нөлөөллийг тооцож судлав.

Тус компани тайлант онд суурь оноос нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 199,9 сая төгрөгөөр буюу 149.97 хувиар давуулж биелүүлжээ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс:

  1. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд оролцсон нийт ажиллагсдын тоо 20 (120-100) хүнээр нэмэгдсэнээс 80 сая төгрөгний (480-400) бүтээгдэхүүн илүү үйлдвэрлэсэн байна.
  2. Нэг ажилчны жилд ажилласан өдрийн тоо 8.3 өдрөөр (208.3-200) нэмэгдсэн нь нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 19,9 сая төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл болсон байна.
  3. Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 0.5 цагаар (7.5-8.0) буурснаас 31,2 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц алджээ.
  4. Нэг хүн цагт ноогдох бүтээгдэхүүний хэмжээ 0,7 мянган (3,2-2,5) төгрөгөөр нэмэгдсэнээс 131,2 сая төгрөгний бүтээгдэхүүн илүү үйлдвэрлэх бололцоо бүрдсэнийг харуулж байна. Энэ талаар ажиллагсад идэвхи зүтгэл гаргаж чармайн ажилласны үр дүн юм.

 

Эдийн засгийн онол ёсоор 4 хүчин зүйлүүдийн харьцангуй хэмжигдэхүүний үржвэр нь суурь оны нийт өөрчлөлтийн харьцангуй хэмжигдэхүүнтэй (хувьтай) тохирч байдаг хуультай билээ.

Үүнд:

Нэгдүгээр хүчин зүйлийн өөрчлөлтийн хувь= 480/400=1.2

Хоёрдугаар хүчин зүйлийн өөрчлөлтийн хувь=499,9/480=1.0415

Гуравдугаар хүчин зүйлийн өөрчлөлтийн хувь=468,7/499,9=0.9376

Дөрөвдүгээр хүчин зүйлийн өөрчлөлтийн хувь=599,9/468,7=1.2799

Суурь оныг тайлант онтой харьцуулсан ерөнхий өөрчлөлтийн хувь 1.4998=599,9/400,0

Өөрөөр хэлбэл 1.4998=1.2 х 1.0415 х 0.9376 х 1.2799

Товч дүгнэлт: Тус компани нь үйлдвэрлэлийн болон хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулснаар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг:

-     Ажиллагсдын тоог суурь оныхоос 20 хүнээр буюу 20 хувиар нэмэгдүүлснээр 80 сая төгрөгний бүтээгдэхүүнийг илүү үйлдвэрлэв.

-       Нэг ажилчны жилд аэжилласан өдрийг 8.3-аар нэмэгдүүлснээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 19,9 сая төгрөгөөр буюу 4.2 хувиар нэмэгдүүлэв.

-      Нэг цагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 0,7 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн нь бүтээгдэхүүний хэмжээг 131,2 сая төгрөгөөр буюу нийтдээ 231,1 сая төгрөгөөр өсгөсөн байна.

Гэтэл нэг өдөрт 8 цаг ажиллах байтал 0,5 цагаар бууруулснаас болж 31,2 сая төгрөгний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нөөц алдсан байна. Энэхүү ашиглагдаагүй нөөцийг алдаагүйсэн бол нийт бүтээгдэхүүнийг 231,1 сая төгрөгөөр биш (231,1+31,2) 262,5 сая төгрөгөөр буюу 157,8 (631,1: 400,0) хувиар өсгөж цэвэр өсөлт нь 7.9 хувийн ашиглагдаагүй нөөц гарсныг анхаарч зөв шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байна.

Дээрх шинжилгээнээс үзэхэд ажилчдын тоо болон ажиллах өдрийн тоог нэмэгдүүлэх экстенсив (эрчимгүй) аргын зэрэгцээ ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх интенсив (эрчимтэй) аргыг нэвтрүүлж ажиллах нь зүйтэй бөгөөд энэ тухай компанийн захирал болон удирдах зөвлөлд танилцуулж зөв зохистой ажиллаж оновчтой шийдвэр гаргах замаар үүнийг амьдралд хэрэгжүүлбэл зохино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top