БНХАУ-аас сүүлийн 11 жилийн хугацаанд 5.79 их наяд ам.долларын баялаг гадагш гарсан гэсэн тооцоог санхүүгийн Global Financial Integrity хэмээх байгууллагаас гаргажээ. 2000 онд 172.6 тэрбум ам.долларын баялаг гадагшаа шилжиж байсан бол сүүлийн үед хэмжээ нь эрс нэмэгдэж, жилд дунджаар хагас тэрбум ам.доллар гадагшлах болсон байна.
“Global Financial Integrity” байгууллагын ерөнхий захирал Реймонд Бейкэр “Ийм өндөр үзүүлэлттэй улс дэлхий дээр нэг ч байхгүй. БНХАУ-аас баялаг нь гадагш урсч байна. Хамгийн харамсалтай нь, энэ байдал жил ирэх тусам хүчээ авч байгаа юм” гэжээ. БНХАУ-ын импортлогчид гадны нийлүүлэгчидтэй үгсэн тохиролцох замаар улсаасаа хөрөнгө зувчуулдаг аж. Ийм аргаар БНХАУ-ын баялаг гадагшаа урсч байгаа ажээ. Дээр дурьдсан мөнгөний 86 хувь нь ингэж гадагш гарсан гэсэн тооцоог “Global Financial Integrity” хийсэн байна.
Мөнгө зувчуулсан компани хууль бус аргаар олсон хөрөнгөө гадны тусламж хэлбэрээр эргүүлж оруулж ирэн татвараас бултдаг байна. Тэд ийм маягаар БНХАУ-ын банкуудын амладаг хүүгээс илүү ашиг олдог ажээ. Дээрх компаниуд “Татвар төлөөд хүү бодуулснаас, татвар төлөхгүй, хүү бодуулахгүй байсан нь дээр” гэдэг гэнэ. Дөнгөж 28 000 хүн амтай Их Британийн харъяанд байдаг Виржинийн арлууд хэмээх жижигхэн улс БНХАУ-д зөвхөн 2010 онд 213.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ бүх хөрөнгө өмнө нь БНХАУ-аас хууль бусаар гарсан хөрөнгө гэж “Global Financial Integrity” үзсэн байна.
БНХАУ-ын иргэд болон аж ахуйн нэгжүүд улсынхаа банк санхүүгийн системд сэтгэл дундуур байдгаас болж ийм явдал гарч байна гэж тус байгууллагынхан дүгнэжээ. Татвар өндөр, хүү бага, авлига хээль хахууль бас байдаг нь тэдэнд хууль бус үйлдэл хийхэд нөлөөлдөг байна. Гэхдээ дээр дурьдсан тоо яг “яс” тоо биш гэдгийг “Global Financial Integrity” хүлээн зөвшөөрчээ.
“Global Financial Integrity”-гийн илтгэл гарахаас хэдхэн хоногийн өмнө “Pew Research” агентлаг БНХАУ-ын иргэдийн төрдөө сэтгэл хангалуун байдаг эсэхийг судалсан тайлангаа олон нийтэд дэлгэсэн. Уг судалгаагаар, “Авлига бол төр засагт учруулж буй хамгийн том бэрхшээл” гэж үздэг хүмүүсийн тоо дөрвөн жилийн өмнөхөөс 11 хувиар өсч, 50 хувьд хүрсэн байжээ. Баялгийн тэгш бус хуваарилалтад санаа зовсон иргэдийн тоо 41 хувь байсан бол дөрвөн жилийн дараа 48 хувь болж нэмэгджээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
2012-12-21 ЭНЭ ӨДӨР Ц.ЭЛБЭГДОРЖ ӨМНӨӨ 4 ТВ-ИЙН СЭТГҮҮЛЧ СУУЛГАЧИХСАН АСУУЛТ ХАРИУЛТАНД ”ОЮУТОЛГОЙГ АЛДСААН, ТАВИАД ТУУСАН ОДОО ТЭРНИЙ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨӨД ХЭРЭГГҮЙ. 16-ТАЙ ОХИНОО АРХИЧИН ДАМПУУ ЮМТАЙ СУУЛГААД ЯВУУЛЧИХСАНТАЙ АДИЛ ЮМ БОЛСОН, ОДОО НЭГЭНТ ӨНГӨРСӨН” ГЭЖ ЭНЭ ӨДӨР ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ. 4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН, 45 НОЕН УУЛ, БОРОО ШИГ АЛТНЫ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ 3-Т ОРДОГ ТОМ ОРДОО АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭДЭГ АЙЛЫН ААВ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ БОЛХУУ. ЭНЭ ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ ЭЭ ЭНЭ ХҮНИЙ ОЙМС НЬ ГОЗОЙЖ БАНДАГА НЬ ШУВТРАХ ӨДӨР ИРНЭЭ.
mongoliin buh baylag gadagshaa ursaj baigaa. huraah arga alga. naimaachid mongold gadni baraa avchirch zarj undesnii uildver baih bolomj ohgui baina . teheer hamgiin ih mongo gadagshaa alddag n mongol. naimaachid mongoliig suiruulj baina. mongolinhoo baraag gadaadad zarj baigaa humuus bol jinhene eh oronchid