Цагаан сар ХЭДЭНД БОЛОХ ВЭ?

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 04

Шинэ он дөнгөж гарсны дараачаас Монголчууд бид Цагаан сараа хэдэнд тэмдэглэх тухай маргалдаж эхэлдэг. Ийн маргалдсаар хориод жилийг үджээ. Цагаан сар дөххөөр ёс юм шиг тэндэнд болно, эдэнд болно гэж иргэдийг төөрөгдүүлдэг лам, зурхайч нар ч байдаг.

Монголчууд XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утгыг илэрхийлдэг байсан аж.

Тэр үеэс Цагаан сарыг хавар тэмдэглэх болсон байна.

В.Инжинашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.

Ийнхүү өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай болжээ.

Шар зурхай юу, Төгсбуянт уу?

Энэ жил Цагаан сарыг хоёрдугаар сарын 28-нд болно хэмээн Төв Гандантэгчэнлин хийдээс мэдэгдсэн. Харин зурхайч М.Намсрай энэ сарын 28-нд болно хэмээн хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн билээ.

Жил бүрийн Цагаан сарын өмнө ийн маргалдаж, ард түмнээ төөрөгдүүлж байхаар өмнө нь шийдчихэж болдоггүй юм уу хэмээн олон нийт бухимдаж байна. Үүнээс үүдэж Монголчууд хоёр өөр өдөр Сар шинийн баяраа тэмдэглээд нэлээд олон жилийг үджээ.

Төв Гандантэгчэнлин хийдээс Төгсбуянт зурхай хамгийн сайн зурлагатай нь, Монголчууд бидэнд яг тохирдог нь хэмээсэн бол зурхайч М.Намсрай “Монголчууд бид олон жил Цагаан сараа буруу өдөр тэмдэглэсээр ирсэн” хэмээн мэдэгдсэн билээ.


Харин энэхүү шашны маргааны тухай Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “XVI зуунаас хойш Монголд бурхны шашин дэлгэрсэн. Зурхайн дацан, мамба дацан, чойрын гүн ухааны дацан гээд мэргэжлийн чиглэлийн дацангууд үүсч бий болсон. Зурхайн дацанд л гэхэд арав, хорин жил ном үзэж байж эрдмийн цол хамгаалж зээрэмбэ гэдэг цолтой төгсдөг байжээ. Энэ дацангуудын сургалтад шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёул ордог байсан. Хоёулангаар нь  цаг тооны бичиг хийдэг байж. Тийм болохоор энэ хоёр зурхайг хоёуланг нь буруутгашгүй ээ. Яагаад гэхээр хоёулаа л хүн төрөлхтний хэрэглэдэг сайхан зурхай юм.

Гэхдээ Монгол Улс Манжийн эрхшээлд байсан тэр үеэс энэ хоёр зурхайгаар хоёулангаар нь цаг тооны бичиг хийж хэрэглэхээс аргагүй байдалд орсон юм билээ. Учир нь Манжийн төрөөс шар зурхайг өөрийн эрхшээлд байгаа гэж үзсэн бүх оронд хэрэглэхийг тулгаж байсан гэдэг. Тийм учраас монголчууд төрийн ажлаа зохицуулах талаасаа Шар зурхайг зайлшгүй мөрдөх шалтгаан бүрдсэн.

Тэгэхээр Төгсбуянтын зурхай нь яагаад давхар яваад байсан юм бэ гэдэг асуудал гарна.

Төгсбуянтын зурхай бол Монголд үүсч, манай газар нутгийг өргөрөг буюу газар нутгийн байдлаар нь илүү тодорхой зурдаг. Сарны үзэгдэх хугацаа газар газар ондоо юм. Тийм болохоор нэгд, орон нутгаар нь савлаж зурдаг. Хоёрт, өөрийн газар нутаг дээр өөрийн онцлогийг харуулсан зурхай нь илүү явцтай байдаг учраас Төгсбуянтын зурхайгаа заавал давхар авч явж байж.

Төгсбуянтын зурхайд юу нь илүү байна гэхээр дөрвөн улирал их сайхан тодорч гардаг.

Хавар, намар, өвөл, зуны хэм хэмжээ, хугацаа маш тодорхой байх ёстой. Нүүдэлчин малчин ард түмэн аж ахуйгаа эрхлэхэд дөрвөн улирлын тод томруун байгаа байдал, саран нарны хэлбэр, дүрс маш чухал байдаг. Түүгээр дамжуулан нүүдэлчид газар дэлхийгээ маш сайн мэддэг байв.

Монголчууд өөрийнхөө аж амьдрал, газар нутагтаа зохицуулсан зурхай гаргасан нь энэ юм. Монголчуудын амьдрал ахуйд сайн таардаг учраас шар зурхайг хэрэглэж байхдаа Төгсбуянтын зурхайгаа хаялгүй авч явж иржээ.

Мөн монгол тоололд илүү cap гэж бий.

Илүү сарыг яаж бодож, хаана нь хийх вэ гэдэг нь нүүдэлчдийн том соёл байсан. Харин зунаас өөр хувьсал хувирал байхгүй, эсвэл өвөл зун гэсэн хоёр л байгаль цаг уурын нөхцөлтэй газруудад Шар зурхай нь илүү сайн таарч байсан байх аа” хэмээсэн юм.

Тэгэхээр Төгсбуянтын зурхайгаар бид хоёрдугаар сарын 28-нд Сар шинийн баяраа тэмдэглэх нь зүйтэй аж.

Хоёрдугаар сарын 28-ныг хэт орой болж байна гэж үзэх хүмүүс бий. Монголчуудын Цагаан сараа тэмдэглэж байсан түүхийг эргэн сөхвөл Сар шинийн баяр дийлэнхдээ хоёрдугаар сарын дундуур болдог байжээ. Тэр дундаа сүүлийн 10 жилд гурван ч удаа хоёрдугаар сарын 20-д гаргаж Цагаан сарын баяраа хийж байсан байна. Мөн 2011 онд гуравдугаар сарын 5-нд тэмдэглэж байсан түүхтэй аж.

Харин Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооноос “Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ” хэмээн мэдэгдсэн.


Тус холбооны тэргүүн М.Намсрай “Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг.

Үүнээс хойш Монголын гэх нэр нь гээгдэж, дэлхийн даяар “Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна. 

Харин Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг. Үүнийг хүчээр тааруулсаар ирсэн.

Энэ зурхайг одоо зөвхөн Монгол, Түвд хоёрт л хэрэглэж байна.

Төгсбуянтын зурхайгаар шинэлж эхэлснээс хойш буюу миний тооцоолсноор 1807 оноос хойш өнөөдрийг хүртэл 209 удаагийн цагаан сарын 134-ийг нь буруу 75-ыг нь зөв тэмдэглэж ирсэн байна.

Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй хоногуудад мэндэлж байгаа хүүхдүүд бүх амьдарлынхаа турш буруу жилтэй, буруу төөрөгтэй явж байна.

Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд төрөх хүүхдүүд Монгол шар зурхайгаар тахиа жилтэй байх ёстой. Гэтэл Төгсбуянт зурхайгаар мичин жилтэй болж таарч байна.

Би энэ тухай 2004 оноос хойш ярьж байгаа.

Энэ бүхнийг нотлоогүй, баримтжуулаагүй бол би үүнийг 20 гаруй жил ярихгүй байсан. Энэ бол судлагдаж, нотлогдсон зүйл” гэсэн юм.

Зурхайч М.Намсрайн хэлсэн шиг бид 209 удаагийн цагаан сарын 134-ийг нь буруу тэмдэглэсэн юм бол энэ анхаарч үзэх хэрэг биш гэж үү. Энэ асуудал дээр төрөөс ямар нэгэн зохицуулалт хийдэггүй, зурхайч нараа яс булаалдах ноход адил хоорондоо маргалдахыг харсаар суудаг.

Сүүлдээ ард түмэн ч цагаан сараа өөр, өөр өдөр тэмдэглэх болсон нь харамсалтай.

Шашин, төрийн тогтворгүй байдал аливаа улсын хөгжил дэвшил, эв нэгдэлд саад болдог гэдэг. Тиймээс жилийн жилд хоорондоо маргалдаж, уутанд хийсэн үхрийн эвэр шиг хавиралдаж суухаар шашны асуудлаа нэг мөр шийдвэрлэчихвэл ард түмэн ирэх жилийн Цагаан сараа эвтэй найртай угтахсан даа.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж (103.57.92.116) 2024 оны 12 сарын 10

Намсрай нь үймүүлээд байгаа юм бол энэ зөнөглөж хуулийн дагуу дагуу арга хэмжээ тооцох хэрэгтэй

0  |  0
Дорж (103.57.92.116) 2024 оны 12 сарын 10

Монголд энэ талаар судалдаг Эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийгээд нэг тийш нь албан ёсоор тогтмоор юм даа. Даанч хэтэрхий тэнэг юм. Энэ талаар зохих хүмүүсийг оролцуулан мэтгэлцүүлж нэг талдаа түргэн гармаар байна

0  |  0
зочин(202.9.40.26) 2024 оны 01 сарын 21

Насарай гэх хөгшин зөнөг юу мэддэш Тэрбиштэй өрсөлдөөд байдаг байна

0  |  0
Монгол(95.147.17.26) 2021 оны 02 сарын 10

Ер нь Цагаан сар гэж улсын хэмжээгээр хавтгайран тэмдэглэхээ болимоор юм, зөв буруугаа ч мэддэггүй 2, 3-хан ”их мэдэгчдийн” үгээр будилж явснаас нарны хуанлигаараа шинэ жилийн баяр тэмдэглэж, зүг чигээ гаргаж явбал өлзийтэй биз.

2  |  0
Suren(211.36.144.207) 2021 оны 02 сарын 05

Mongol nutag tsag agaart taarsanaar n yavah zov yum. Solongos yls Manai ylsiig bodvol 1 sariin omno shahuu tsagaan saraa temdegledeg vvniig harsan hvmvvs bid bas ingej temdegleh estoi gesen toorogdol baigaad baih shig.ene bol buruu yumaa.har uhaanaar bodson ch Solongost ovliin yliral manaihaas tvrvvlj duusaj dulaardag.Manaih oirolzoogoor sar orchimiin daraa havriin yri ordog.tegheer Mongol ahyi yyr amisgaldaa taarsanaar n ene oniih 2 sariin 28 gesen ene zov yumaa gej bi boddog..

1  |  0
Zochin(175.223.37.24) 2021 оны 02 сарын 10

Estoi yadargatai yuma erthen shiided udur sudra tovlochihoj boldgui yatsan yum be.jiliin jild l margaantai baih yuma.ene ih zuv zuil niitelsen bnshu.minii huvid namsrai guain zurhai ih unen yumshig bsn

5  |  0
1.28(103.212.116.213) 2023 оны 10 сарын 18

Namsrai guain zov. Choi lam bol zurhai gej yu baidgiig ch medehgui.

2  |  0
otgoo(122.201.21.246) 2017 оны 01 сарын 04

ene lam nar n xurtel magadlal yariad medexgui bgaam bishuu suuliin 10 jild 3 udaa 2 sard bolson gex shig yag barimttai yum yaribal taarna

0  |  0
эку(66.181.190.28) 2021 оны 02 сарын 10

тэгээд хэдэнд юм бэ?

1  |  0
будааа(202.126.89.171) 2021 оны 02 сарын 05

чааваас даа .шар будда нар зурхайгаа ч зөв зурж чадахаа больжээ. тэгж тэнэгтэж түвдийн ёс дагаснаас нэг өдрийг тогтчихмоор юм зүгээр

1  |  0
zochin(202.179.24.206) 2017 оны 01 сарын 04

tugsbuyantiin zurhai zuv

0  |  0
erka(202.179.24.206) 2017 оны 01 сарын 04

manai tcag uur yamar bilee asia toolloor yavj bolohgui ondoo toolloor yavdag uchir n manaid havar suuldej eheldegtei holbootoi buseer n abch uzsench masch uur baidag biz dee

0  |  0
Цц(103.26.193.52) 2021 оны 02 сарын 10

Ер нь буруу өдөр цагаалсаар удлаа.Зурхай ч буруу зурагдсаар л байна.Толгой Хөл нь солигдсон зурхай МОНГОЛЧУУДЫГ ИЙМ Л БОЛГООД БАЙГАА ЮМ ДАА.Яагаад зөв болгож болохгүй байгаа юм болдоо.Монгол бичиг энэ 2 л хэцүү санагддаг

1  |  0
xocoo(202.9.40.95) 2021 оны 01 сарын 02

Монголын хавар нь Бээжингээс нарны наашлах хугацаа 21 хоног-н зөрүүтэй тул Монгол Хятад-с 1 сарын дараа хаврын урь ордог. Монголд 1 сард хаврын урь орохчгүй. Төгс буянтаар явнаа гээд 1911, 1944, 2001 онуудад гарсан зарлиг байгаа. Монголчууд 2 намаар талцаж зовж байхад энэ Намсрай гэж новш бас талцуулаад. Тэр Дашцэрэнгийнхээ араас хурдан явбал таарна

0  |  1
Сэрэмжлүүлэг(59.153.114.102) 2020 оны 02 сарын 21

Яг ийм үер чинь төрийн түшээд чинь төр улсыг чинь төрсөн биетэй чинь юутай хийтэй нь харийн хүмүүст худалдчихсан байх бий вий мэдээтэй л байгаарай. Цагаан сар гэж наргиулж байгаад л хийнэ шүү.

1  |  0
Zochin(139.5.218.110) 2017 оны 01 сарын 03

Ugui yaj ch bodson naran tsagiin toolloo baridag um bol narny orchil hudulguunteiguu holbood uzeeech dee, Nar zergeldee 2. Ulsad orchihdoo buhel buten saryn zaitai ergej bna gej uu?

0  |  0
Khe(202.9.40.73) 2020 оны 01 сарын 17

одоо энэ төвдын зурхайгаа болиод дорнын зурайгаа дагвал яасан юм бэ? Азийн бүх л анх монголчуудын бий болгосон монгол шар зурхайн тооллоор шинэ оноо гаргаж бхад манайх ганцаараа төвд зурхайтайгаа зууралдаад байх нь тийм оновчтой бус мэт санагдах юм.

1  |  0
Legtseg(59.153.114.41) 2020 оны 02 сарын 21

Tegeed xezee zolgox yum be. Nam lam 2 mongol ulsaar togloj duuslaa. Mongol tymnii zovlond xanaj tsadax boloogyi yu.

1  |  0
Top