Хувьцааны ногдол ашгийг иргэдэд ГУРАВ хувааж олгоно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 20

 

Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд Үндсэн хуулинд тогтолцооны өөрчлөлт орсны дараа 2024 оны 1 дүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулж байсан билээ.

Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан 4 их наяд төгрөгт хүрсэн байна. Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой.

Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа Булангийн орнууд, Баялгийн сангууд илэрхийлсэн. Өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн "Кокс химийн үйлдвэр" байгуулах шийдвэр гарлаа.

Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Бадрах Энержи төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх 7 хоногт УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Урьд нь улс төрийн нөлөөтэй толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.

Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Хувьцаа эзэмшигч иргэн бүрт 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг 3 хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135.000 төгрөг олгогдох болно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.9.46.51) 2025 оны 03 сарын 13

haanaas , xenees asuux ve?

1  |  0
oogii(202.9.46.51) 2025 оны 03 сарын 13

bi 93 000 iig avsan .42000 yaasan ve ?

1  |  0
зочин(103.57.93.84) 2025 оны 03 сарын 13

чамлахаар чанга атга

1  |  0
zochin(157.15.7.108) 2025 оны 03 сарын 13

Yu hutsaad bgaan be.

1  |  0
Top