Яндангүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд хариуцлага тооцно

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 12 сарын 21

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, оношилгоо, алба журмын даатгал, татвараа төлөөгүй зэрэг зөрчлийг арилгахын тулд Тээврийн цагдаагийн албанаас төлөвлөгөөт хяналт, шалгалт зохион байгуулжээ. 

Уг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй тээврийн хэрэгсэл 451-ийг илрүүлсэн байна. 

Шалгалтын ажлыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н захирал Х.Пүрэвжаргал, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу хийсэн бөгөөд холбогдох журмын дагуу хариуцлага тооцсон байна. 

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн бөгөөд утааны дийлэнх хувийг гэр хорооллын яндангаас гарч буй эзэлдэг бол 20 гаруй хувийг автомашинаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэтэл энэ мэт нүүрсэн яндангүй машинууд хөдөлгөөнд оролцож байгаа агаарын бохирдлыг маш ихээр нэмэгдүүлэх бас нэг эх үүсвэр болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
татвар төлөгч(66.181.177.57) 2025 оны 03 сарын 13

Хий хоосон яриад байх юм. Арга хэмжээгээ аваач. Татвар торгууль төлбөр хураамж төлөөлгүй жолоочийн эрхийг хас, цахим мэдээллээр шүүгээд л эрхийг хасч нийтэд зарла. 8 аас дээш жил болсон, болон буруу рультэй машиныг УБ хотод замын хөдөлгөөнд оруулахыг хориглох, Гал түлж байгаа гэр хорооллыг газ, цахилгаанд холбох, хог хаягдал, хорт утаа гаргадаг түлш түлж байгаа айлыг хотын бүсээс гаргах хэрэгтэй. Албадлага хэрэглээд л утаа арилна. Одоо 30 гаруй жил хүний эрх ярилаа хордож байгаа нь хүний эрх зөрчигдөж байна шүү дээ. 1 сарын дотор утаа арилна.

1  |  0
Top