ГАДААДЫН БАНКУУД БУСАД УЛС ОРОНД САЛБАРАА НЭЭСНЭЭР ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДАМПУУРДАГ

2017 оны 01 сарын 04

Дэлхийн санхүүгийн хямралаас өмнө судлаачид гадаадын банк бусад  улсад салбараа нээснээр тухайн улсдаа сөрөг гэхээсээ илүү эерэг нөлөө авчирдаг гэдэгт итгэл төгс байжээ. Гэвч 2008-2009 оны хямралын дараа энэ байр суурь ганхаж эхэлсэн нь учиртай юм. Дэлхийн буурай хөгжилтэй 60 орныг хамруулсан судалгаанаас харахад гадаадын банкны үйл ажиллагаа томоохон аж ахуйн нэгжүүдэд л өгөөжөө өгч байснаас жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дампуурахад гол нөлөө үзүүлсэн байна.

Мөн гадаадын банкууд тухайн орноос олсон орлогоо гадаадад шилжүүлэх нь тус улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буйг тогтоожээ. Дийлэнх тохиолдолд тухайн улсын эдийн засаг хямарсан үед гадаадын банкууд өөрийн хөрөнгөө богино хугацаанд эргүүлэн татаж, зээлийн хэмжээгээ бууруулах арга хэмжээ авч байсан нь тухайн улсынхаа эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байгааг илтгэж буй хэрэг юм.

 

ЭНЭТХЭГ УЛС

Энэтхэгт гадаадын банкууд нэвтэрснээр тус улсын хамгийн өндөр ашигтай ажилладаг аж ахуйн нэгжүүдийн 10 хувьд нь л таатай нөлөө үзүүлсэн  бол бусдынх нь зээл авах бололцоо 7.6 хувиар буурчээ. Учир нь гадаадын банкны салбар нь ихэнхдээ буурай хөгжилтэй оронд салбараа нээдэг тул үндэсний хэмжээний банкууд нь тэдэнтэй өрсөлдөх чадамжгүй байдаг. Иймээс тэд  хамгийн их ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг сорчилж зээл олгодог бөгөөд дөнгөж өндийж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх нь ховор.

Энэтхэгийн банкны салбарын 75 хувийг гадаадын банкууд эзэлдэг бөгөөд тэд Дели, Бомбей, Калькутта гэсэн гурван том хотод банкны үйл ажиллагаагаа төвлөрүүлж, аж үйлдвэр, худалдааны салбарын томоохон ах ахуйн нэгжүүдэд 80 хувийн санхүүжилтийг олгожээ. Ердөө 20 хувийн зээлийг жижиг, дунд аж ахуйн нэгж, бусад зээл хөтөлбөрт зарцуулсан байна.

 

ИНДОНЕЗ УЛС

1988 онд Индонезийн Засгийн газраас гадаадын банкуудад дотоодын хувийн хэвшлийн банкаар дамжуулан нэвтрэх эрхийг нээв. Улмаар 1992 онд гадаадын банкинд дотоодын банкны хувьцааны 49 хүртэлх хувийг эзэмшихийг зөвшөөрсөн бол 1999 онд энэ хэмжээг 99 хувьд хүргэн нэмэгдүүлжээ.

Тухайн үед гадаадын банкууд улсын дотоодоос эх үүсвэрийг тааламжтай нөхцөлөөр (илүү өндөр хүү, уян хатан нөхцөл гэх мэт) татсан ч эргээд тэрхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөө зөвхөн хамгийн ашигтай гэж үзсэн томоохон компаниудад олгож байв.

Гэтэл төрийн өмчит банкууд нийт зээлийн багцынхаа 29,2 хувьд ЖДҮ-ийг дэмжиж байсан бол дотоодын хувийн банкууд 19,4 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын банкууд дөнгөж 4,1 хувийн зээл олгосон байна.

 

УКРАИН УЛС

Украины банкны тогтолцоонд гадаадын банкууд 2005-2008 онд хурдацтай нэвтэрсэн бөгөөд судлаачид гадаадын банкууд Украины санхүүгийн зах зээлд нэвтэрснээр банкны үйлчилгээнийнэр, төрөл нэмэгдэж, хүртээмж, чанар нь сайжирч, санхүүгийн шинэ эх үүсвэр бий болж, зээлийн хүү буурч, эрсдэлийг бууруулна гэж үзэж байв.

Гэтэл мөн чанартаа Украинд гадаадын банкны эзлэх байр суурь нэмэгдэхийн хэрээр зах зээл дэх хүү, валютын ханшид шууд нөлөөлөх болж тусгаар улсын эдийн засаг нь хараат болсоор байна.

 

БНСУ

1997 оны Зүүн Азийн санхүүгийн хямралын өмнө гадаадын банкууд БНСУ-д салбар, нэгжээ байгуулж эхэлсэн. Зүүн Азийн санхүүгийн хямралын дараа БНСУ-д гадаадын банкуудын хадгаламж, эх үүсвэрийн өсөлт дотоодын банкуудынхаас өндөр байсан учраас иргэд аж ахуйн нэгжүүд харилцах, хадгаламжийн дансаа шилжүүлж байлаа.

Үүнээс үүдэн үндэсний банкууд нь байгууллагын зах зээлээ алдаж, жижиг дунд бизнес, хэрэглээ болон бичил санхүүгийн зах зээл дээр өрсөлдөж эхэлсэн байна. Нэг үгээр хэлбэл олон улсын туршлага нь буурай хөгжилтэй орны банкны салбарын дархлаа сулбайдаг тул үндэсний хэмээх тодотголтой банкууд тодорхой хугацааны дараа бүхэлдээ гадаадын банкинд залгиулдгийг харуулж байна.

 

ЭНДЭЭС ДҮГНЭХЭД

Гадаадын банк бусад улс оронд салбараа нээснээр тухайн улс орны банкны салбарыг юун түрүүнд дампууруулаад зогсохгүй, улмаар томоохон аж ахуйн нэгжүүдийг гартаа оруулж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөсөр хаяж, тусгаар улсын эдийн засгийн судсыг тас атгаж орхидог байна.

Харин ямар нэгэн хүндрэл бэрхшээл тохиолдвол тэд сүүлээ хавчаад зугтаад зогсохгүй, оруулсан хөрөнгө оруулалтаа нэн яаралтай татах зэргээр хүнийрхэж эхэлдэг нь тухайн улс орны тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлдөг байна.

У.Сарангэрэл


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санжаа(27.123.214.106) 2017 оны 01 сарын 05

Монголын банк гэх юм байхгүй ихэнхийг нь гаднынханы жижиг гарын луйварчид хувьцаа хөрөнгө оруулагч гээд эзэмшиж өндөр хүүтэй ашиг олж байгаа шүү дээ.Одоо харин том том гаднынхан банк оруулж ирэх нь зөв

0  |  0
санжаа(27.123.214.106) 2017 оны 01 сарын 05

Монголын банк гэх юм байхгүй ихэнхийг нь гаднынханы жижиг гарын луйварчид хувьцаа хөрөнгө оруулагч гээд эзэмшиж өндөр хүүтэй ашиг олж байгаа шүү дээ.Одоо харин том том гаднынхан банк оруулж ирэх нь зөв

0  |  0
mjl(203.91.115.38) 2017 оны 01 сарын 04

Bankniihanii bogs doloogch l bna dooo

0  |  0
З(27.123.214.105) 2017 оны 01 сарын 04

Худлаа хуц харин хөгжсөн бгааг мэдэж бна захиалгат зүйл бичихээ боль хэлэн халтар мөнгөний төлөө эх орноо алж бгаа мэд за

0  |  0
зочин(139.5.216.195) 2017 оны 01 сарын 04

Монголын банкууд улс төрчдийн мөнгийг өсгөу өгдөг л газар шүү дээ. Тэд хуруугаа ч хөдөлгөхгүй мөнгө хүүлж амьдар. Гадны банк ороод ирвэл энэ нь үгүй болно.Тиймээс л үхэн хатан тэмцээд байгаа юм. Орж ирэх нь зөв өө, оруулж ирсэн нь бизнес эрхлэгчдэд ашигтай. ОУВСан, Дэлхийн банкны хараа хяналтаас гарч Монгол төгрөг тогтворжино.

0  |  0
Хуцаа гөлөг минь(66.181.185.122) 2017 оны 01 сарын 04

Худлаа хуц гөлөг минь Та нар ард түмнээ шулаад байж баймаар байна уу? Гадны банк орж ирснээр зээлийн хүү буурч жижиг дунд үйлдвэрлэл сэргэдэг юм

0  |  0
баяр(202.126.91.89) 2017 оны 01 сарын 04

Монголын банкны хүү сарын 1,6-2,5% , ББСБ болохоор 3-8% хүүтэй байдаг. Тэгээд ч барьцаа хөрөнгийн үнэлгээгээ банк өөрөө тогтоодог болохоор эрсдэлийн газар нь тухайн зээлдэгчийн болон хамтрагчийн хамаг хөрөнгийг барьцаалдаг.Хүү харьцангуй багатай ” жайка” г.м зээл байх боловч заавал арилжааны банкаар дамжина. Тэгээд ч өгөх сонирхол багатай. Ямар сайндаа л орон сууцны 8%-н зээлийн эх үүсвэрийг бизнесийн зээлээр гаргачихаж байхав дээ. Хүү багатай зээл олгох боломжтой гадны банк орж ирнэ гэдэг бол банкныханд бизнест нь үнэхээр халтай гэсэн үг. Гадны банк орж ирмэгц эд зохицож л таараа

0  |  0
баяр(202.126.91.89) 2017 оны 01 сарын 04

энэ худлаа худлаа. Банкныхны юм уу ББСБ -н оруулж буй мэдээлэл байна. Саяхан нэг хэсэг Гадны банк оруулбал улс орны тусгаар тогтнолд аюул учрана нтр гээд л байсан, одоо болохоор жижиг дунд бизнесийнхэнд зээл олдохгүй гэх болов. Үндсэн цаад санаа нь өөрсдийн өндөр хүүтэй зээлийн монополийг хэвээр үлдээх гэсэн юм л яваад байна

0  |  0
жжк(202.179.11.10) 2017 оны 01 сарын 04

ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮР ЗУРАГ ИЙМЭРХҮҮ БОЛОХООР ОРУУЛАХААС ӨӨР ЗАМ ҮЛДСЭНГҮЙ.А.НАМЫХАН УГААСАА БАНКИЙГ БОЛЖ Л ӨГВӨЛ ДАМПУУРУУЛАХ АЛЛЕРГИТАЙГАА ХАРУУЛЛАА. ХИЧНЭЭН САЙХАН ЗОРИЛГОТОЙ БАНКУУД БАЙЛАА.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БАЙНК, ДААТГАЛ БАНК ГЭЭД Л.ДААТГАЛ БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ЖИЛИЙН 125 ХУВЬ БОЛГОЖ МӨНГӨ ТАТАЖ БАЙГААД ХУВААЖ АВААД ДАМПУУРУУЛЧИХААД ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙГ ТӨРӨӨС ӨГЧИХСӨН ГЭЖ ОЙЛГОДОГ. ТЭР ҮЕД ЭНЭ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ХОЁРЫГ ШУУДАЙ МӨНГӨ ҮҮРЧИХСЭН БИЕНЭЭ ХАРААД ИНЭЭГЭЭД ЯВСАН ГЭЖ БИЧСЭН БАЙСАН ЮМДАГ

0  |  0
Сүрэнхүү(202.70.37.2) 2017 оны 01 сарын 04

Гадаадын банк орж ирсэнээр буруудах зүйл байхгүй иргэдэд ашигтай. Бизнес эрхэлдэг хүмүүст хүү багатай зээл түргэн шуурхай хүнд сурталгүй олдоно. Бизнесгүй хүмүүс болохоор гадаадад байдаг төрөл төрөгсөдөд мөнгө шилжүүлэх мөнгө хүлээн авахад илүү дутуу шимтгэлгүй,нэг газар очоод буудалд барьцаа мөнгө тавих,картаар гүйлгээ хийгээд мөнгө буцаахад битүүмжилсэн гээд 1-2 сар мөнгийг нь гүйлгээнд оруулахгүй байлгадаг \Голомтын US$ viza \ гадагшаа мөнгө шилжүүлэхэд заавал нэр хүндтэй нэг банкаар дамжидаг зэрэг илүү шат дамжлага алга болж хамгийн гол нь хурдан шуурхай цаг хэмнэсэн хэрэглээ болно.

0  |  0
Top