“Стэнд бай” гэж юу вэ
“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг. Энэ санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс хэрэгжүүлэх ёстой байдаг. Дотроо хоёр төрөл байдаг бөгөөд “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр юм. Эхнийх нь хугацаа арай тавиу буюу 60 сар хүртэл хугацаатай, ОУВС-гаас эдийн засаг, төсвийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь харьцангуй зөөлөн байдаг бол “standby arrangement” нь дунд орлоготой улсуудад зориулсан, хугацаа багатай, шаардлага нь нэн хатуу байдгаараа ялгаатай. Манай авах гэж байгаа зээл нь “standby arrangement”. Энэхүү зээлд хамрагдсанаар бид төлбөрийн балансын тэнцлийг хангах, төсвийн алдагдлыг бууруулах буюу зардал танах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээл хумих бодлого хэрэгжүүлэх үүргийг ОУВС-гийн өмнө хүлээх болно. Монгол Улсын хувьд "Стэнд бай" хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж байсан түүхтэй.
Хэзээ: 1991 он
Зээлийн хэмжээ: 13.75 сая ам.доллар
Үр дүн: Эдийн засгийн уналт 1991 онд 9.2 хувь, 1992 онд 9.5 хувьд хүрч байсан нь хамгийн их уналтын жилүүд байлаа. Монгол Улс эдийн засгийн хувьд 1998 онд л 1990 оныхоо төвшинд хүрч очжээ. Өөрөөр хэлбэл, уналтын байдлаас өсөлтийн цэг хүртэл найман жилийг зарцуулсан байдаг.
Хэзээ: 2009 он
Зээлийн хэмжээ: 229.2 сая ам.доллар
Үр дүн: Эдийн засгийн үзүүлэлт -1.6 хувь болтлоо уруудсан. Хөтөлбөр хэрэгжүүлсэн хоёр жилд тээвэр, харилцаа холбооны салбар хэвийн, барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлж байв.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 1 )
Tavantolgoin uurhai tumur zamd delhiin banknii sudalgaa oruulj bolovsrongui