-Манай эдийн засгийг хоёр хэсэгт хувааж үзвэл нэг нь бодит эдийн засаг нөгөө нь санхүүгийн зах зээл. Бодит эдийн засагт малын тоо нэмэгдэж, зэсийн олборлолт өсөж, зам, дэд бүтцийн барилга байгуулалт явагдаж байна. Бодит эдийн засгийн хувьд таатай сайхан нөхцлүүд байна гэж хэлэхгүй. Худалдаа, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүнд байдал ажиглагдаж, чанаргүй зээл өсөж байна. Гэхдээ ямартай ч өсөлттэй л байгаа. Жинхэнэ хүндрэл хаана байна вэ гэвэл төсөв, мөнгөний хүрээнд байна. Тиймээс бид төсөв, мөнгөний асуудлаа онцгойлон ярих хэрэгтэй болж байгаа юм л даа.
-Нүүрсний үнэ тогтворгүй энэ үед Тавантолгойн хэлэлцээрийг хийхэд ашигтай цаг үе нь мөн үү?
-Уг нь нүүрсний үнэ өндөр байх үед хөрөнгө оруулагчдыг олоход амар байдаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч үүнийг ашигтай төсөл гэж боддог учраас сэтгэлзүйн хувьд илүүтэй дөхөм байдаг. Эсрэгээрээ нүүрсний үнэ унасан тохиолдолд хөрөнгө оруулалт хийх амаргүй. Зардал өндөртэй учир ашиггүй гэж үздэг. Таван жил удааширсан төслийг уг нь 2015 онд гэрээгээ хийж байсан бол зөв байх байсан. Одоо гэрээг байгуулахад ашигтай үе нь биш боловч цаашдаа нүүрсний үнэ бага зэрэг сэргэх хандлагатай байна. Тэгэхээр бүр сэргэхээс нь өмнө гэрээгээ хийчихвэл дараа нь манай талд илүү ашигтай байх талтай.
-Засгийн газар мөрийн хөтөлбөртөө том том төслүүдийг хөдөлгөнө гэж тусгасан. Тавантолгойн төслийг урагш нь хөдөлгөж чадах болов уу?
-Би хэлж мэдэхгүй байна.Тавантолгойд улстөр оролцсоноос хойш үйл ажиллагаа нь маш их доголдож байна “Эрдэнэс Тавантолгой” компани бараг их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. Тэгсэн атлаа маш хямд үнээр бүтээгдэхүүнээ зардаг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани улсын хөрөнгийг хямд зарах биш бүхэлдээ манай нүүрсний салбарын экспортыг унагааж, салбарыг хүнд байдалд оруулж байгаа юм л даа. Харин үүнээс салахын тулд манай улс хоёр зүйлийг хиймээр байна. Нэгдүгээрт, түүхий эдээ гаргахгүй гэж олон жил ярьж байгаа.Тэгэхээр гаргах уу, үгүй юу гэдгээ шийдмээр байгаа юм. Хоёрдугаарт, компаниуд хоорондоо өрсөлдөөд аль болох хямд үнээр Хятадын зах зээлд гаргахаар хичээж байна. Үүний оронд нэгдэж хамтраад үр ашигтай төслүүдэд нэгдэх хэрэгтэй байна. Бид хоорондоо тохирч, хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж. Ингэснээр улсын экспорт өснө, татвар ч нэмэгдэнэ. Татварын орлого нэмэгдсэнээр татварын хувь хэмжээг өсөхгүйгээр төсвийн зардлаа нөхөх бололцоо бий болно гэсэн үг.
-Төсвийн зарлагаа нөхөхийн тулд төсвийн тодотголд татвар нэмэх талаар ярьж байсан ч засгийн газар энэхүү шийдвэрээ эргэн харсан. Хэрэв татварыг нэмсэн бол хэр зөв шийдвэр байх байсан бол?
-Татвар өсгөх гэхээсээ илүүтэй татвар төлөгчдийн эгнээгээ өргөтгөх нь чухал юм. Татвар төлдөггүй бүлэг хүмүүс олон байна. Жишээлбэл, ценжүүд, мянгат малчид, газрын наймаачид эдгээр хүмүүст ямар ч татвар ногдохгүй байна. Гэтэл хэдхэн ажил хийдэг төийн албан хаагчид, багш, оюутнуудаас л татвар авах гэдэг.Тэгэхээр энэ нь төдийлөн сайн хувилбар биш байсан.
-Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байгаа манай улсад хөрөнгө оруулагчид хэр нааштай хандаж байгаа бол ?
-Хамгийн гол нь Засгийн газар нь зөв бодлого гаргавал нөхцөл байдал дээрдэж магадгүй юм гэсэн хүлээлттэй байна. Засаг маань шуурхай ажиллах шаардлагатай байна. Хямралаасаа яаж гарах гээд байгаа юм, юу хийх юм гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Эдийн засгийг тогтворжуулж, хямралаас гарахад яг юу хийх юм гэдэг дээр ойлгомжтойгоор хэдхэн зүйл хэлэхээр л санагдаад байгаа юм л даа.
-Тухайлбал?
-Санхүүгийн салбарт ийм ийм чухал хоёроос гурван зүйлийг хийнэ. Эсвэл мөнгөний бодлогоо ингэнэ тэгнэ. Ийм ийм төслүүдийг эхлүүлж, ХАА-н салбарыг ингэж хөгжүүлнэ гээд өөрийн гэсэн дүр зураглалыг зангидсан байдлаар Ерөнхий сайд нь хэлмээр байна. Түүнээс биш Сангийн яам нь зөвхөн төсвөө л танах талаар хэдэнтээ ярилаа. Төв банк нь бодлогын хүүгээ өсгөөд л суугаад байдаг. Цаашдаа яг юу хийх юм гэдэг нь бүрхэг байна. Эдийн засгаа аврах тал дээр уг нь Засгийн газар нэгдсэн дүр зураглалыг өгмөөр байгаа юм л даа.
-ОУВС-гийн төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлээр манай улсад ирэх болсон. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зөв үү. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
Хамгийн ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага бол ОУВС юм. ОУВС-тай Монгол Улс бусад улсын адил хандаж тусламж авах эрхтэй. Учир нь Монгол ОУВС-ийн гишүүнийхээ хувьд тодорхой хэмжээний мөнгийг квотынхоо хүрээнд ямар нэг нөхцөлгүйгээр авах бололцоотой. Квотоосоо хэтэрсэн бол ОУВС-гаас нэмж мөнгө зээлж болно. Үүний хариуд ОУВС-гаас системээ эрүүл болгох шаардлага тавьж, тусламж үзүүлдэг. Энэ бол эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого юм.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 9 )
Delhii bank geopolitik
Mash zuv yarij bn unendee unuudur nuursee jaahan ch gesen uned orj baigaa deer ni geree heltsel hiih yum bol ord gazaraa uned oruulj ashigtai geree hiih magadlaltai yum
Энэ хүн чинь өөрөө Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүн биш билүү
Жинхэнэ ашиг сонирхлын зөрчил гэдэг чинь энэ
Ene uy xystad baigaa pizba be
Энэ хүнийг Оджаргал ярьж байна гээд л бодчих.
Khashchuluun MAN-iig dagaj mun ih daldagnaj guisen dee. Teglee geed tsaaduul ni alban tushaal ogsongui. Ug ni gaigui ediin zasagch baisan chin suuliin heden jil ilt ulstorjood baih bolson. Demii shuu dee.
MMC-гийн ТУЗ-ийн гишүүн ш дээ.
ХАШЧУЛУУН МИНЬ ДЭЭ, ЗҮГЭЭР Л ХИЧЭЭЛЭЭ ОЛИГТОЙ ЗААХАА БОД. ЧИНИЙ МЭДЭХ СЭДЭВ БИШ БАЙНА.