2006-2008 онд гурван тэрбум төгрөгийн эх үүсвэрээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байсан. Харин 2009-2010 онд энэ үзүүлэлт 60 тэрбум болж нэмэгджээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аж ахуйн нэгж, иргэдийн 3250 төсөлд 78 тэрбум төгрөг 642 сая 200 мянган төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг сарын 0,8 хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай олгожээ. Ингэснээр 11754 ажлын байр шинээр бий болж, 7088 ажлын байр хадгалагдсанаас гадна 2154 үйлдвэр ажлаа өргөтгөж, 1096 үйлдвэр шинээр байгуулагдсан ажээ. Ирэх зургадугаар сараас Японы хоёр үе шаттай зээлийн хоёрдугаар шат буюу 68 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэртэй зээлийн үйл ажиллагаа эхлэхээр бэлтгэл ажил нь хангагдаад байгаа юм байна.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )