Улаанбаатар, Москва хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатаар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийн Москва хотод хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд хотын дарга өчигдөр Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенкотой уулзлаа. Энэ үеэр хоёр талын архивуудын цаашдын хамтын ажиллагааны гэрээнд Москва хотын архивуудыг удирдах газрын дарга А.Я.Онопенко, Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа нар гарын үсэг зурлаа.
Мөн хоёр хотын архивын 60 жилийн түүхэн баримт бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг Москва хотын Москвич соёлын төвд дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )