Газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгдсэн мэдээллийн сантай болно

2017 оны 10 сарын 12

Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэн нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгаа НИТХ-ын төлөөлөгч нарт танилцууллаа.

Нийслэлийн мэдээллийн дундын мэдээллийн нэгдсэн санг хэрэгжүүлж эхэлснээр нийслэлийн хэрэгжүүлэгч газруудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт төвтэй хотын нэгдсэн мэдээллийн сангуудтай болох юм.

Нийслэл хотын дундын мэдээллийн санд нийслэлийн харьяа19 газар хамрагдана. Энэхүү мэдээллийн сангууд ажиллаж эхэлснээр нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ хувь хүний нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сангаасаа эхлээд өөрийн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломжтой болно.

Мөн иргэд өөрийн оршин суугаа дүүрэг хороондоо нийслэл хотоос хэрэгжүүлж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажлуудын мэдээллийг нэг бүрчлэн мэдэх боломжтой болох бөгөөд барилга, авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гэх мэт бүхий л төрлийн ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа, хэдэн төгрөгний санхүүжилт аваад байгаа  мэдээлэл иргэдэл нээлттэй болно гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top