БНСУ-ын кино урлагийг байлдан дагуулсан халуухан загвар өмсөгч эрчүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

БНСУ-ын кино урлагт олон дуучин, загвар өмсөгчид хүч түрэн орж ирсэн билээ. Ингээд та бүхэндээ кино урлагийг байлдан дагуулсан хамгийн халуухан эрэгтэй загвар өмсөгчдийн тухай хүргэе.

Нам Жүхёг


Нам Жүхёг нь Вая Жи энтэртайнмэнтэд харьяалагддаг. 1994 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн. Түүний тоглосон кинонууд нь “Сургууль 2015”, “Хувь тавилангийн өгөөш”, “Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жү”, “Сарны хосууд” юм.

Ий Жун Сог


Ий Жун Сог нь Вая Жи энтэртайнмэнтэд харьяалагддаг. Тэрбээр 1989 оны есдүгээр сарын 14-нд төрсөн. Түүнийг бид “Хоёр ертөнц”, “Пинокио”, “Чиний дуу хоолой” зэрэг кинонуудаар нь сайн таних билээ.

Ким Жисү


Ким Жисү нь 1993 онд төрсөн. Тэрбээр “Ууртай ээж”, “Хүчтэй эмэгтэй Ду Бон Сун” зэрэг кинонуудад дүр бүтээсэн юм.

Ким Үбин


Ким Үбин нь саяхан тархины хорт хавдартай болох нь тогтоогдсон билээ. Тэрбээр одоогоор эмнэлэгт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа юм. Үбин нь 1989 онд төрсөн. Түүнийг бид “Хязгааргүй хайр, “Сургууль 2013”, “Өв залгамжлагч” киногоор сайн мэдэх юм.

Ан Жэхён


“Цус”, “Одноос ирссэн миний хайрт” зэрэг кинонд тоглосон Ан Жэхён нь 1987 онд төрсөн юм. Тэрбээр бидний Ким Чанди нэрээр сайн мэдэх Ку Хесонтой өнгөрсөн онд гэр бүл болсон билээ.

Ий Сүхёг


Ий Сүхёг нь 1988 онд төрсөн. Тэрбээр одоогийн байдлаар цэргийн албаа хааж байгаа юм. Түүнчлэн бидний мэдэх “Миний гэрт амьдардаг залуу”, “Ариун хайр” кинонд тоглосон. Мөн БНСУ-ын охидын 2ne1 хамтлагийн клипэнд тоглож байсан аж.

Ким Ёнгуан


Ким Ёнгуан нь 1987 онд төрсөн. Түүнийг “Сүйрэл”, “Пинокио”, “Миний гэрт амьдардаг залуу” зэрэг киногоор нь таних билээ.

Сонжун


Сонжун нь 1990 онд төрсөн. Түүний тоглож байсан кинонууд нь “Миний хүлээсэн учрал” киногоор нь сайн мэдэх юм.

Ий Мину


Ий Мину нь 1987 онд төрсөн. Түүнийг жүжигчин дуучин Сүзитэй сүй тавьсан гэх яриа байдаг. Түүнийг бид “Цэцэгнээс хөөрхөн залуус”, “Цэнхэр тэнгисийн домог”, “Ангууч” зэрэг киногоор нь сайн мэдэх юм.

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.75) 2025 оны 03 сарын 13

ter pinoco gsen terni tsarai janraa anduurad bhi bandi tsarailjood baga nasni hvhdiin kinond toglosoi ednusas uur dajgv jvjigchin baidishd *** YUMA NIITLEL HISEN AWGAID TALAGDIM BHDA ZAILAASA

1  |  1
Zochin(211.36.151.81) 2025 оны 03 сарын 13

Tarhinii hort havdar bish hamriin havdar tusaad emchluulj bgaa

1  |  0
Top