Жонни Депп охиноо хүүхэдтэй залуутай үерхдэгт дургүйцдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 14

Жүжигчин Жонни Деппийн охин 18 настай Лили-Роуз Депп Британийн модель залуутай үерхэж байгаа билээ. Лили-Роузын найз залуу нь түүнээс найман насаар ах аж. Лилигийн ээж жүжигчин, фотомодель Ванесса Паради охиныхоо найз залууд эхэндээ таатай хандаж байсан бол одоо түүний бодол өөрчлөгдсөн бололтой. Лили ээж, аав хоёртойгоо найз залуу Эш Стайместаасаа болж муудалцах болсон талаар найзууд нь ярьжээ. Жонни Депп эхнээсээ л Эшт дургүй байсан гэнэ.

Британийн модель залуу өмнө нь гэрлэж байсан, хүүхэдтэй аж. Үүнээс нь болж Лилигийн аав ээж хоёр охиныхоо сонголтыг дэмжихгүй байгаа бололтой. Чадварлаг модель, басхүү сайн жүжигчин гэдгээ харуулаад байгаа Лили найз залуутайгаа үерхээд бараг хоёр жил болох гэж байгаа билээ. Тэд хамт амьдарч байгаа аж.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(43.242.243.64) 2025 оны 03 сарын 13

Malgai ene ter bas baihima thh

1  |  0
Кака(202.70.46.213) 2025 оны 03 сарын 13

Цэвэрхэн л залуу байна.

1  |  0
Хангай(202.9.41.229) 2025 оны 03 сарын 13

Гүэ тэгээд хүний л сонголт юмдаа, аав нь охиндоо санаа зовох нь зөв ч гэсэн хэт ингэж хянаад бх хэрэггүй гэж боддог.

1  |  0
Top