Модель Ирина Шейк 10 гаруй жил эх орноосоо хол амьдарч байгаа юм. Гэвч тэрбээр энэ зун амралтаа Орост өнгөрүүлж, ээж нь түүнд охиноо өсгөхөд нь тусалсан байна. Ирина 18 настайдаа Москвад ирснээр түүний амжилтын үүд хаалга нээгдсэн гэдэг. Тэрбээр Москвагаас гадна Европ, Америкт загварын үзүүлбэрт оролцох болсон билээ.
Иринагийн эмээ Галия нь 2013 онд өөд болжээ. Эмээ нь Иринаг болон түүний эгч Татьянаг өсгөсөн хүн юм. Охидын ээж гэр бүлээ тэжээхээр хоёр ажил хийдэг байжээ. Тэгвэл Ирина Шейк саяхан эмээгийнхээ дурсгалыг хүндэтгэн хөлийнхөө шагайн дээр түүний нэрийг шивүүлсэн байна.

О.Саша

Сэтгэгдэл ( 2 )
galia sheikh tatar
Сайхан харагдаж бн