Меган Марклыг орлох жүжигчнийг олжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 03

  Жүжигчин Меган Маркл Их Британийн ханхүүгийн эхнэр болохоор шийдсэнээр мэргэжлийн карьераа орхиж байгаагаа мэдэгдсэн. Меган одоо хуримдаа бэлтгэхийн сацуу ханхүү Харритай хамт албан ёсны арга хэмжээнүүдэд оролцож байгаа билээ. Тэгвэл Меганыг алдартай жүжигчин болгосон “Force majeure” цувралынхан одоо түүний оронд өөр жүжигчин хайх хэрэгтэй болжээ. Гадны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар цувралын шинэ ангид жүжигчин Кэтрин Хэйгл тоглох сурагтай.

Тэгвэл Меган энэ хооронд ханхүүгийн эхнэр болж Британийн хатан хааны гэр бүлд ороход эзэмшсэн байх ёстой ёс жаягт суралцаад тун завгүй яваа аж. Жүжигчин бүсгүй олон зүйлээсээ татгалзах хэрэгтэй болжээ. Тухайлбал, богино юбка, цээжээ ил гаргасан хувцас хэзээ ч өмсч болохгүй. Меган түүнчлэн ирэх тавдугаар сард болох хуримынхаа өмнө галбиржихаар хичээж байгаа аж. Их Британийн ханхүүгийн хуримыг үзэж сонирхохоор дэлхий дахинаас олон зочин, жуулчин Лондон хотыг зорих юм.

https://peopletalk.ru/wp-content/uploads/2017/01/1484626359.jpg

Кэтрин Хэйгл.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top