Их Британийн ханхүүгийн эхнэр Меган Марклын хуримын даашинзыг “Givenchy” загварын ордон урласан билээ. Тэгвэл “Daily Mail”-ийн тогтоосноор 265 мянган долларын өртгөөр бүтсэн энэхүү даашинзыг хүмүүс өмнө нь 2001 онд “The Wedding Planner” киноноос харж байжээ. Женнифер Лопесын тоглосон, романтик инээдмийн төрлийн киноны гол дүрийн бүсгүйн даашинзны загварыг ханхүүгийн эхнэрт “хулгайлж” өгсөн гэх мэдээлэл цахимаар явах болжээ.
Меганы даашинзны загвар, гивлүүр болон үс засалт нь “The Wedding Planner” кинон дээрх Лопесынхтой их адилхан байгаа аж. Женнифер Лопес, Мэттью Макконахи нарын тоглосон энэхүү киног юугаараа хатан хааны гэр бүлийн таашаалд нийцсэнийг нь гайхах хүмүүс ч байгаа гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )