Энэтхэгчүүд Ерөнхийлөгчөөс газар худалдаж авах санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

 Газар нутгаасаа тасалж харийнханд худалдах явдал гарч гэнэ. Өмнөд Солонгосын нэгэн цахим хуудас үүнийг “нотлон” мэдээлжээ. Дорнод аймгийн Халх гол сумын нутагт тэд 30 мянган га газар худалдаж авсан гэлээ. Ингэснээрээ хүн амынхаа  улаан буудайн   хангамжийг  эрс сайжруулах юм байна. Ер нь Солонгосчууд дотоодынхоо хэрэгцээт улаан буудайны 80 гаруй хувийг импортоор авдаг ажээ. Тэгвэл Монголоос баахан буудай зөөх болж байна. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг л энэ байх даа. Дорнодод 200 гаруй га талбайд Солонгосын компаниуд хүнсний ногоо тариалах, гахай, шувуу өсгөх гээд их зүйл хийх юм гэсэн. Энэ бол харин болж байна. Монголчууд тэднээс их юм сурч авна. Адгийн наад зах нь ажлаас хойш сууж, залхуурахаа болих байлгүй. Энэ газраа манайхан солонгосчуудад түрээсээр эзэмшүүлэх юм билээ. Харин дээрх 30 мянган га талбайгаа худалдана гэдэг нь худал мэдээлэл бололтой. Гэхдээ Солонгосын талаас ийм санал тавьсан байхыг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ноднин Энэтхэгт айлчлахад Хөдөө аж ахуйн яамных нь сайд, дарга нар түүнээс газраа түрээслэх, худалдах боломжийн талаар сонирхон асууж байсан гэдэг. Хаа ч очиход ийм янз бүрийн бизнес санал гарч л байдаг хойно доо. Солонгос нөхөд энэ удаа цахим хуудсаараа “худалдаад авсан” гэх нь илт ташаа зүйл гэдгийг Дорнодын Засаг дарга Ц.Жанлав мэдэгдэж байгаа ажээ. Тийм бол сайн хэрэг.    

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top