“Хөдөлмөрийн аюулгvй ажиллагаа, эрvvл ахуйн орчныг сайжруулах vндэсний хөтөлбөр” амжилттай хэрэгжсэн гэж Засгийн газрын хуралдаанаас vзлээ. Уул уурхай, барилга, зам, тээвэр зэрэг дэд бvтцийн салбар эрчимтэй хөгжин, хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн асуудалд төрөөс зайлшгvй анхаарах бодит шаардлага байгаа тул vндэсний 4 дэх хөтөлбөрийг батлан ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгав. 2005-2010 онд хэрэгжvvлсэн Vндэсний 3 дахь хөтөлбөрийн биелэлт 81,2 хувьтай байна.
Тайлант хугацаанд хөдөлмөрийн аюулгvй байдал, эрvvл ахуйн хууль эрх зvйн орчныг бvрдvvлэх, бvтэц, тогтолцоог боловсронгуй болгоход чухал алхам хийжээ. Хөтөлбөрийн хvрээнд бvтэц, зохион байгуулалт, хяналтын зохистой тогтолцоо бvрдэж, сургалт, сурталчилгаа, мэдээлэлд өөрчлөлт гарсан, нийгмийн тvншлэлийн талуудын ажлын хvрээ өргөжиж, нийгмийн өмнө хvлээх хариуцлага нэмэгдэн, хөдөлмөр, нийгмийн харилцааны асуудлыг шийдвэрлэх нэг арга механизм болсон, томоохон vйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгvй ажиллагаа, эрvvл ахуйн менежментийн систем нэвтрvvлж эхэлсэн гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам vзэж байна.
Улсын Их Хурлын гишvvн Ц.Баярсайхан, Р.Буд нарын санаачилсан “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, гишvvдээс гарсан саналыг тусган хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.
• Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргvvлэгчдийн 2010 оны vйл ажиллагаанд гарсан ажлын онцлог, шинлэг арга барил, цаашид анхаарах асуудлыг ажилдаа хэрэгжvvлж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт Засгийн газрын хуралдаанаас зөвлөлөө.
• Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдvvлэхээр болов.
• Хөгжлийн бэрхшээлтэй хvмvvсийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын анхдугаар илтгэлийг хэлэлцэн дэмжиж, НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хvргvvлэхээр тогтов.
Эх сурвалж: Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Алба
Сэтгэгдэл ( 0 )