“Marketers’ day 2018” арга хэмжээ THE NEXT BIG SHIFT сэдвийн хүрээнд аравдугаар сарын 31-ний өдөр Төрийн ордонд болно. Энэ жилийн Маркетеруудын өдрөөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын Маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулах гэж байгаа явдал юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Маркетеруудын өдрийн талаар "Start-up marketing space-SMS" гарааны бизнесийг дэмжих төвийн үүсгэн байгуулагч, Монголын үндэсний маркетеруудын холбоо /МҮМХ/-ны Удирдах зөвлөлийн дарга Ж.Золзаяатай ярилцлаа.
-Энэ жилийн Маркетеруудын өдрийн үйл ажиллагааны онцлогоос уншигчидтай хуваалцана уу?
-Энэ жил зургаа дахь жилдээ Монголын маркетерууд чуулах гэж байна. Энэ жилийн гол онцлог гэвэл Монголын маркерерууд анх удаа мэргэжлийн өдөртэй болж байгаа явдал. Монгол Улс 1994 оноос хойш маркетингийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байдаг. Үүнээс үзвэл хөдөлмөрийн зах зээлд нийт 42 мянган маркетер ажиллаж байгаа гэсэн статистик тоо байдаг юм билээ. Тиймд энэхүү хөдөлмөр эрхлэлтийг бий болгож байгаа залуучууд нэг өдөр асуудлаа хэлэлцдэг, дэлхийн чиг хандлагаа ярилцдаг байх хэрэгтэй гэж үзсэн. Мөн өөр хоорондын туршлагаа хуваалцдаг, асуудлаа ярилцдаг, хэлэлцдэг албан ёсны өдөртэй болж байгаагаар маш том давуу талтай. Дэлхий ертөнц цахим шилжилтийг тэр аяараа ярьж байна. Технологийн нөлөөлөл хувь хүн, байгууллага болон улс оронд нөлөөлж байна. Энэ цаг үед бид ч гэсэн дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Урд нь гардаггүй юм аа гэхэд өөрсдөө хаана явж байна вэ, дэвшил хаана байна вэ, юунд анхаарах хэрэгтэй вэ, ямар ажил хийгдэж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай. Жишээлбэл, Лэнд.мн-ийн Viber-т албан ёсоор бүртгүүллээ. Viber бол дэлхийн хэмжээний том компани Vibert бүртгүүлснээр монгол залуучууд хийж бүтээж чадаж байна гэдгийг харуулж байна. Монголын залуучууд, монгол компаниуд зөвхөн монголдоо үйл ажиллагаа явуулах биш олон улсад, дэлхийн хэмжээний компани болох үүд хаалга нээлттэй байна.
БИДНИЙ ХАРЖ БАЙГААГААР КОМПАНИУД ХЭРЭГЛЭГЧ ЮУ ХҮСЧ БАЙГААГ МЭДДЭГГҮЙ
-Энэ удаагийн Маркетеруудын өдрийн “The Next big shift” сэдвийн агуулга, зорилгыг тодруулж өгнө үү?
-Бид “The Next big shift” буюу дараагийн шилжилт гэсэн сэдвийн дор энэ удаагийн Маркетеруудын өдрийг зохион байгуулж байна. Цахим үе болон технологи улс орон, компаниуд, хувь хүнд мэдэгдэхгүйгээр асар их өөрчлөгдөж байна. Монголын бизнесийн байгууллагууд, старт-ап буюу шинийг санаачлагчид бидэнд Iphone байхгүй байхад Iphone гэдэг утсыг таниулж, мэдүүлж өглөө. Энэ мэтчилэн шинийг санаачлагч, старт-апууд өнөөдөр бидэнд олон боломжийг нээж өгч байна. Дэлхийн шинэ инновацийг нэвтрүүлсээр ирлээ. Монгол Улс хэдэн км хурдтай явахад дэлхий хэдэн км хурдтай явж байна. Хойноос нь хурдтай гүйцмээр байна, хамтдаа хөгжмөөр байна. Ингэхийн тулд маркетенгийн салбар асар чухал үүрэгтэй. Монгол Улсаа сурталчлах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэх мэтчилэнгээр олон талт хамтын ажиллагааг энэ чуулганаар нээх боломжтой юм. Дараагийн Z generation, Y generation гэж ярьж байна. Тэгвэл одоо generation үеийн бас нэгэн өөр үе гарч ирээд байна. Тэдэнд тохирсон байгууллага, маркетерууд яаж өөрчлөгдөх ёстой байдаг юм. Ямар бүтээлч сэтгэлгээг бий болгож, сурталчилгаа маркетингаа хийх ёстой юм гэх мэтчилэн маш сонирхолтой зүйлсийг энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх юм. Дэлхийд технологи өндөр хөгжиж байгаатай холбоотойгоор бүх ажил, үйлчилгээ цахим руу шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор маркетингийг хэрхэн яаж, цахимтай холбох, ямар арга барилаар ажлаа хөнгөвчлөх хэрэгтэй вэ гэх мэтчилэн шинэ санаа, туршлагаа хуваалцахаар Unread.today сайтын “Бид хэрхэн ажилладаг вэ” булангийн хэлэлцүүлэг өрнөнө.
-Маркетеруудын өдрийн гол зохион байгуулагчаар ажиллаж байгаа старт-ап компаниудын онцлог юу вэ?
-Одоо бизнесийн тоглоомын дүрмүүд өөрчлөгдөж байна. Старт-ап компаниуд илүү хурдтай, хүчтэй, том зорилго тавьж ажилладаг компаниуд олон гарч ирсэн байна. “M+plus” цахим сэтгүүл хийдэг старт-ап. “Night plus” гэж апп маркетеруудын баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ апп нь бүх үйлчилгээний газрыг нэгтгэсэн онцлогтой апп юм. “Polpro” апп нь Viber утсаар хүргэдэг бас старт-ап компани юм. Мөн дээрээс нь Монголын үндэсний маркетингийн холбооны төсөл болох “Start-up marketing space SMS” нь гарааны бизнесийг дэмжих төв төдийгүй бодитой жинхэнэ утгаараа бүтээлч шинийг эрэлхийлэгч бизнес эрхлэх гэж байгаа залуусыг дэмжиж ажиллаж байна. Энэ мэт олон старт-апуудийн нэгдэл энэ өдрийг үр дүнтэй өдөр болгохоор хамтран ажиллаж байгаад баяртай байна. Сүүлийн хоёр жил гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг төрөөс дэмжиж, 21 аймаг болон 9 дүүрэгт хэрэгжүүлж байгаа. Манайх шиг гарааны бизнесийг дэмждэг хоёр гурван газар зэрэг нээж, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь өөрөө залуучуудын ирээдүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих том бодлого болж байна. Дээр нь гарааны бизнесийг дэмжих, бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэх хамгийн том цөм, хурдтай ажиллах, бүтээлч орчныг бүрдүүлж өгч чадсан учраас маркетингийн холбоо үүн дээр ач холбогдолтой ажиллаж байна.
-Маркетеруудын өдрийн гол зохион байгуулагчдаар старт-ап компаниуд түлхүү оролцож байгаа харагдлаа. Уламжлалт бизнес болон старт-апуудын ялгаа юунд оршдог вэ?
-Уламжлалт бизнесээс ялгаатай нь гарааны компани ямар нэг шинэ санаа инновацийг шингээсэн компани гэдгээрээ онцлогтой. Сүүлийн үед томоохон компаниуд дэргэдээ шинээр инновацийн хэлтэстэй болсон байна. Саяхны жишээ гэвэл, “Мобиком” корпораци цахим мөнгө нэвтрүүллээ. “Монос” групп эмийн үйлдвэрлэлээ шинэчилж, үйлчилгээгээрээ тэргүүлж байна. Ерөнхийдөө жижиг, том гэлтгүй компаниуд инноваци, шинэ санаа, шинэлэг зүйлийг дэмжиж ажиллаж байгаа нь их талархууштай юм. Монголчууд олон улсын хэмжээнд гарахад ойртсон байна. Маркетерууд бид үүнийг зах зээлд таниулж, нэвтрүүлэх, зорилтот зах зээлд хүргэх тал дээр маш торгон мэдрэмжтэй хандаж, чиг хандлагаа ойлгосон байх шаардлагатай болж байгаа юм.

-“Start-up marketing space-SMS” төв өнөөдрийг хүртэл хийсэн бүтээлч ажлуудаасаа дурдвал?
-Бид нэг жилийн хугацаанд 180 удаагийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр, сургалтыг зохион байгуулсан байна. Жилийн 365 хоногийн 180 өдөрт нь гэхээр хоёр хоногт нэг удаа арга хэмжээ удирдсан гэсэн үг. Арав орчим аймаг, гурван дүүрэгт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий газартай хамтарч сургалт, хөтөлбөр зохион байгууллаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл залуучууд шинэ санааг асар хурдтай хүлээн авч, хэрэгжүүлж байна гэсэн үг. Албан байгууллага гэлтгүй хувь хүн ямар нэгэн зүйл таниулах, сурталчлах, тухайлбал брэндээ таниулахад, бараа бүтээгдэхүүнээ сурталчлахад маркетингийн асуудал тулгарч байдаг. Тэд манайд ханддаг болсон. Манай төвд бизнесийн цогц үйлчилгээ үзүүлдэг зөвлөхүүд өдөр бүр ажилладаг боллоо. Энэ мэтчилэн хувь хүнээс эхлээд том компаниудад өдөр бүр маркетингийн өндөр хэрэгцээ тулгарч байдаг. Тиймээс Маркетеруудын өдрийн чуулганд олон хүн оролцоосой гэж хүсч байна. Нэг өдрийн чуулган ч гэлээ тэнд ирснээр орчин үеийн чиг хандлага, бизнесийн зарчим, орчин үеийн маркетеруудын арга туршлага гээд бүгдтэй нь танилцах боломжтой учраас та маш үр дүнтэйгээр өдрийг өнгөрөөх болно.
Б.Амирдаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгу
Мундаг