50 Cent өрсөлдөгчийнхөө тоглолтын заалыг хоосон байлгахаар тасалбаруудыг нь худалдаж авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

Рэпер 50 Cent болон Ja Rule нар эртнээс нэг нэгнээ үзэн ядаж ирсэн билээ. Тэд юунаас болж ийнхүү дайсагнах болсноо хэлж мэддэггүй гэх яриа ч бий. Тэд нэгнээ доромжилсон дуу хийж, цахимаар хэрэлдэж, хэд хэдэн удаа зодолдсон юм.

Тэгвэл саяхан тэдний дайсагнал бүр хүнд шатандаа оржээ. Хэдхэн хоногийн дараа Ja Rule-гийн тоглолт Техаст болох билээ. Түүний шоуны тасалбарын үнэ нь 20 доллар аж. Нэгэн сайтаар захиалж авахад 15-хан доллар гэнэ. Харин 50 Cent өрсөлдөгчийнхөө тоглолтыг бага үнэтэй байна гэж шоолоод эхний эгнээнүүдэд 200 тасалбар худалдаж авчээ. Тэрбээр Ja Rule-гийн тоглолтын заалыг хоосон байлгах гэж ийм үйлдэл хийсэн байна. Дараа нь рэпер “Instagram”-даа фотошоп ашиглан эвлүүлсэн зураг оруулж Ja Rule-г өджээ. Зураг дээр 50 Cent хоосон зааланд сууж байгаа юм. Ja Rule түүний үйлдэлд гомдож, доорх зургуудаар хариу барьжээ.


 

instagram.com/ruleyorkcity


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top