Одоогоос нэг сарын өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өөрийн амьдардаг байрны 11 давхраас унаж, амь насаа алдсан.
Энэ хэргийн тухайд ар гэрийнхэн нь түүнийг бусдын гарт амиа алдсан гэж үзэж байсан бол Шүүх эмнэлэг талийгаачийг өндрөөс унахад нь гадны нөлөө байгаагүй гэх албан ёсны дүгнэлт гаргасан байна.
Шүүхийн шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт өчигдөр /2018.11.27/ гарсан бөгөөд дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулжээ. Шинжилгээгээр талийгаачийн нас барсан явдалд гадны нөлөө байхгүй гэдэг нь батлагдсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Зарим хэвлэлд талийгаачийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж мэдээлж байсан ч шинжилгээгээр тийм зүйл илрээгүй, хар тамхи хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон байна. Харин түүнийг нас барахаасаа өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Хуулийн байгууллага талийгаачийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал байсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлжээ.
Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ таалал төгсөхөөсөө өмнө "Боловсрол суваг" телевизийн албан ёсны эрхтэйгээр хүргэдэг “Mongolia’s next top model” шоунд амжилттай оролцож, шилдэг оролцогчдын нэг гэгдэж байсан юм. Хэрэг болсны дараа тус телевиз шоу нэвтрүүлгийг эфирт гаргалгүй хэсэг хугацаанд завсарласан ч Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхний хүсэлтээр талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, дахин цацаж эхэлсэн билээ.
Б.ЦОГ
Сэтгэгдэл ( 33 )
uhliin daraa amidral bdg uhsen hun ug hlhgui gj bodoj bnu tiim bish shuu ter bugdiig haraj bgaa shuu shunaliin tulam ataa horsoldo avtsan aluurchin aa chi tamdaa shatnaa chi
Сайн оролцогч талийгч өөрийгөө алахгүй ял хан тодорхой байсан штээ ! Хэн нэг оролцогч л аминд нь хүрсэн атаархаж алсан байх
Шүүгчид оролцогчид алсан байх өөр яаах юм маш сайн явбал бүх юм тодорхой болно ар гэрийхэндээ гүн эмэгнэл илэрхийлж бна
Iim goo yzesgelentei amjilt ni gyalalzaj yawsan zalyy saihan ohin amia horlono gej hezee cn bhggyo
Neg sariin hugatsaand ene aimshigt medeeg nudee bultiitel harj suulaa.... BI odooggor gadaadad amidardag MONGOLD amid yvah amjilttai yvhaad ch aij hen hezee haanas garch ireed nmg alchaad Amia horloson arhichin tamhichin bolgood hergiig ni haachih bol...Zaluuchuud ni buduuleg bolocrolgui Mongol gj tseejee deldhees uur yum medehgui ternii opond usl oron ni ymr aimshigtai niigemd amidarch bgaada ogthonch sanaa zovdoggui..mungu l bvl buh l yumiig shiidej chaddag iim niigemd ene bol heviin uzegdel yum shig yrihiin ... Ymr aimshigtai niigem bee???
Шүүх эмнэлэг дүгнэлт шинжилгээгээ мэргэжлийн үнэн зөв хийдэг эсэхийг хэн хэрхэн яаж хянадаг вэ?
vhsen hvn vg heleh bish.... huurhii hairan saihan ohin
hen negen udur bvr zoltoi zolgvi tohioldoloor amia aldaj l bna ene hergiig ingetel ni bicheed bdag yamar uchirtain.hvn bvr ajil mergejiltei shd.zaaval olnii tanil zagvar umsugch bval ingej bichij baih estoimuu.arhi uuj tamhia tataal vsreel vhsen l bna shd.
Хар тамхичин, сэтгэлгээний гажуудал, тэнэг үхсэн нь болж
Хүнийг хийдэг ажлаар нь, боловсролоор нь ялгаварлаж бичиж буй эдгээр хүмүүсийг ёс зүйтэй, боловсролтой, сайхан сэтгэлтэй гэж хэлэхэд хэцүү л юм.
ene miss gedeg bolobsrolgvi goexiin dontoi xvvxnvvd ed nariin derged narantuul deer amidraliin tuluu zvtgej baigaa bvsgvichvvd missvvd naad shoygaa xaa
ene miss gedeg bolobsrolgvi goexiin dontoi xvvxnvvd ed nariin derged narantuul deer amidraliin tuluu zvtgej baigaa bvsgvichvvd missvvd naad shoygaa xaa
ТЭНЭГЛЭЛ, СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГҮЙ, УХАМСАРГҮЙ БАЙНА
яаж бодсон амиа хорлолт бишээ ийм сайхан охин цэвэр атаа хорсол бгаа энүүнд
Ганц пиво уугаад цонхоор үсэрдэг
Мансуурсан эсвэл согтуу хүмүүс л өндрөөс унаж амиа хоролдог.Тэр охинг алах ер нь хэнд хэрэгтэй юм бэ!!! Нөгөө солиороод Хөвсгөлд живсэн залууг бас алчихлаа гээл хэсэг цуурсан.Ар гэрийхэн нь амиа хоролсон гэдэг үгнээс цэрвээд алуурчин хайж цуурах юм
Tiim bxoo xar tamxi ilreegui ni sonin l yum
an h gej neg soliotoi yum solongosoos ch biluu haaanaas ch bilee soliorood l bsan erguu ats