Италийн Милан хотын “IMG Models Milan” агентлагтай гэрээ байгуулж, Монголын загварын ертөнцийн шинэ үеийн тод төлөөлөл болон гялалзаж яваа, загвар өмсөгч Б.Ялгуун "МАК" группийн өв залгамжлагч Н.Мөнгөншагайтай болзож байгаа нь нэгэнт ил боллоо. Хосууд хамт авахуулсан зургаа инстаграмдаа нийтэлж, ихэнх хугацааг аз жаргалтай өнгөрүүлэх болжээ. Өнгөрсөн амралтын өдрөөр хотоос гарч, нохой чаргатай аялал хийсэн хосууд үүний өмнөхөн бас өвлийн зугаалгын зургаа сонирхуулсан.
IMG Models агентлагийн Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан Б.Ялгуун хоёр жилийн өмнө Миланыг зорьж, IMG Models-той гэрээ байгуулах эхний алхмуудаа хийж байсан юм. IMG Development бол залуу моделиудыг нээн илрүүлж, мэргэжлийн хүрээнд бэлтгэдэг хөтөлбөр. Өөрсдийн хүсэлтээр зургаа ирүүлсэн охидоос сонголт хийж, хөтөлбөртөө хамруулдаг, шалгуур өндөртэй давааг давсан анхны монгол охин нь загвар өмсөгч Б.Ялгуун гэдгийг тодотгоё.
Италид байх хугацаандаа тэрбээр Стефано Фучина гэх загвар өмсөгч залуутай болзож байсан. Мэдээж одоо түүний экс найз залуугийн зураг инстаграмаас нь сураггүй алга болж, шинэ хайр дурлалыг нь илтгэсэн хайрын романс хөвөрч байгаа.
Б.Ялгуун, Н.Мөнгөншагай нарын болзоо өнгөрсөн зуны "Play time" наадмын үеэр анх "гэрэл цохиулсан" бөгөөд дараа нь Н.Мөнгөншагайгийн эгч Н.Цэлмүүний хуримын үеэр ил болж, хуримын дараах хилийн чанад дахь аялалд хүртэл хамтдаа явсан.
"МАК" группийн өв залгамжлагч Н.Мөнгөншагайгийн тухайд АНУ-ын Цэргийн академи буюу "West Point"-д суралцаж төгссөн юм.
Сэтгэгдэл ( 11 )
Мундаг хүү
Хайран охиноор тоглоод хаях байх даа. Удам дамжсан шалигууд.....
Уг нь баян хүмүүсчинь ухаан уйггүй ажилсаны үр дүнд мөнгөтэй болдог түүнийгээ зөв зарцуулж хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулж байж баян хөрөнгөтэй болдог юм. Өөрсдөө залхуу арчаагүй ухаанаа уралдуулж сайхан амьдрахаа бодохгүй байж хүмүүсд бүү атаархаж байгаачээ. Харин энэ зурагнууд илүүц болж. Мөнгөтэй баян,ухаантайч бай даруухан бусдад аархаж хэрэггүйшүү.
ХУЛГАЙЧИЙН ХҮҮ ЛУЙВАРЧИН, ЛУЙВАРЧНЫ ХҮҮ АЛУУРЧИН БОЛЖ, УДМАА САМАРДАГ ТҮҮХТЭЙ ДЭЭ
шинэ луйварчин төрж бгам бна даа монголын алтыг бүгдийг цөлмөсөн гэр бүл бас бүтээн баыгуулалт гээд бгам аа газар ухаж сэндийлж ашиг олж бгаагаа тэнэг юмнууд
Bolovsrol yah ve,jaahan humuujil muutai huuhduudtei ail uym dagsa
МОНГОЛД ХЭН Ч ХИЙГЭЭГҮЙ ЕВРОП СТАНДАРТЫН ЧУХАЛ ҮЙЛДВЭР БАРЬЖ. ОЛОН ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ ОЛОН ТЭРБУМЫН ТАТВАР ТӨЛЖ БГААГ НЬ МЭДДЭГ ХҮН ЦӨӨХӨН БОЛОЛТОЙ . МАК ЗҮГЭЭР БЭЛЭН МӨНГӨ ӨГВӨЛ ХАРИН МАГТАХ НЬ ОЛОН БХ НЬ . ЗАЛХУУ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭХҮЙ ХЭТ ГАЗАР АВЧЭЭ . ХҮҮК ӨВЧИГНӨЖ БАЙЖ Э/ ЗАСГАА УНАГАХ НЬ ДЭЭ
NOMTOIBAYRIIN HUUHED
Юун нохойн чарга вэ? Энэ ард түмний баялгаар цулайсан нөхдүүд ийм зугаа цэнгэлийнхээ тухай сошиалд тавихаасаа хүртэл ичихгүй болсон, өөрсдийгөө эзэн хаан мэт ойлгох юм даа. Үнэн шударга ёс ялна, ард олон минь тууштай зогсох хэрэгтэй
ard bidnii omch chorongoor mon ch tansaglach umaa, ene tagnuulch ail , oorsdoo unencheer chodolmorlood bayjsan um schig galzuurchaa bolj uzeed ulsiin chorongiig too esoor n uter turgen buchaaj og. Ter maanag chuugee uls toroos zailuul