ОУХМ П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-ий Мароккогийн гарааны 3-р үе шатыг амжилттай дуусгаж, 3-р байрт орж ирлээ.
Тус үе шатны замын ихэнх хэсэг элсэн манхан дундуур үргэлжилсэн бөгөөд П.Мөрөн хүнд нөхцөлтэй замыг амжилттай туулж, барианд оржээ. Ингэснээр тэрээр Мароккогийн гарааны эхний гурван үе шатанд дараалан эхний гурван байрт орж, тэмцээнээ тогтвортой үргэлжлүүлж байна. Мароккогийн гарааны 4-р үе шатанд П.Мөрөн нийт 453 км зам туулна.
Үүнээс 321 км нь цаг хэмжих уралдааны тусгай хэсэг, үлдсэн 132 км нь дамжин өнгөрөх зам байна. Тэмцээний 4-р үе шат өнөөдөр үргэлжилж, П.Мөрөн сүүлийн хоёр өдрийн уралдаандаа өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 0 )