Өмнөд Солонгосын алдарт жүжигчид олон ангит кинонд романтик хосын дүр бүтээж, улмаар бодит амьдрал дээр гэр бүл болсон тохиолдох цөөнгүй бий. Насны зөрүүтэй ч байсан хамаагүй гэр бүл болж шуугиан тариад амжсан Солонгосын хамгийн алдартай таван хосыг танилцуулья.
Рэйн, Ким Тэ Хи
Дуучин Рэйн, жүжигчин Ким Тэ Хи нар “Coupang” компаны зар сурталчилгааны үеэр танилцаж улмаар болзож эхэлсэн байна. Тэд таван жилийн турш үерхсний эцэст 2017 онд хуримаа хийсэн билээ. Дуучин Рэйн эхнэрээсээ 2 насаар дүү юм.
Сун Жүн Ги, Сун Хё Гю
Тэд анх Солонгосын алдарт “Нарны үр сад” олон ангит киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Сун Жүн Ги, Сун Хэ Гю нар өнгөрсөн 2018 онд хуримаа хийсэн юм. Хосууд 4 насны зөрүүтэй.
Ча Сэүн Вон, И Сү Жин
Солонгосын хамгийн алдартай эрэгтэй жүжигчдийн нэг Ча Сэүн Вон эхнэртэйгээ 1992 онд гэрлэсэн. 4 насаар дүү юм. Тэрбээр хувийн амьдралаа олон нийтэд ил болгохыг тийм ч их ташаадаггүй учир, гэр бүлийн хамт дуулиан багатай амьдардаг байна.
Жун Сук Вон, Бэк Жи Ён
Хоёулаа амжилттай яваа жүжигчид маань 2011 оноос болзож эхлэн 2013 онд хуримаа хийжээ. Тэд 9 насны зөрүүтэй юм.
Ки Сун Ён, Хан Хэе Жин
Хосууд 2013 онд хуримаа хийсэн. 2015 онд жүжигчин Хан Хэе Жин анхны охиноо төрүүлжээ. Хан Хэе Жин нөхрөөсөө 7 насаар эгч юм.
Сэтгэгдэл ( 5 )
No
насны хол зөрүү мэдэгдэхгүй байна өө
Галкиныг бодвол бас ч гайгүй царайнуудтай гэрлэжээ
구혜선 안재현 2bas bn