Ш.Сайхансамбуу галаас айв уу, мөнгөндөө хоргодов уу

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг тэжээдэг саалийн үнээнүүдийн нэг нь “Наран туул” худалдааны төв юм. Энэ төвийг тэр луйвраар босгосон гэх яриа одоо ч тасраагүй байгаа. Чадаж байгаа юманд арга байхгүй гээд мань хүн дээгүүр харан алхсан хэвээрээ. “Наран туул” худалдааны төв дээр хүмүүс өвлийн хүйтэн, зуны халуун, бороо цас алинд нь ч хамаагүй гадаа задгай талбайг  ашиглан наймаагаа хийж хоолоо олдог. Битүү зах болгоод өгөөч гэж түүнээс олон хүн гуйна. Гуйсаар ч байгаа. Саяхан харин тэрээр “Наран туулыг битүү зах болгох бүх зураг төсөл бэлэн байгаа. Нийтдээ 40 сая ам. доллароор хийгдэх тооцоотой. Гэхдээ урд талд маань “Дүнжингарав” гэдэг зах бий. Хүмүүс тийшээ явбал явна биз. Би тэр захыг харж байна. Гэхдээ битүү зах Монголд тохиромжгүй гэдгийг Алтангийн “Бөмбөгөр” худалдааны төв харуулсан. Би галаас их айдаг” гэжээ. Монголчууд л заавал галд хамаг юмаа шатаачихдаг гэж тэр хэлэх гээд байгаа нь хачирхалтай. Басамжлаад ч байх шиг. Үнэхээр галаас айсан хүн болж жүжиглээд байна уу, эсвэл мөнгөндөө хоргодоод байгаа хэрэг үү. Уг нь олон улсын жишигийг дагаж, хүмүүсийн эрүүл мэндийг бодсон бол ингэж хадуурахгүй байсан байх. “Наран туул” захад наймаа хийгчдийн ихэнх нь бөөр нурууны өвчтэй болсон гэдэг судалгаа бий шүү дээ.       

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top