Х.Энхжаргал: АТГ-ын даргыг огцруулах эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Өнгөрсөн даваа гараг буюу хоёрдугаар 18-ны өдөр “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон зарим иргэний нийгмийн байгууллагаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах албан шаардлагыг хүргүүлээд байсан.

 

Уг шаардлагын хариуг өнөөдөр /2019.02.21/ Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд танилцуулсан юм.

 

 

Тус газраас, “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хууль бус үйлдэл бөгөөд Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг.

 

Тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болон Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

АТГ нь ямар нэгэн байдлаар, дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй байтал зөвхөн АТГ л асуудлыг бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг, авлигачдыг хамгаалалтдаа авдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг, авлигын эрсдлийн үнэлгээг бууруулах шалтгаан болж байгаа мэтээр гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг АТГ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналтан дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурорт, шүүхэд хадгалагддаг. АТГ нь мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах явдлыг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн талаар сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаар дамжуулан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх болно. Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүн нь тухайн улс орны авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагааг үнэлдэггүй. Энэ талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас тодруулах нь зүйтэй юм. 

 

Эрхийнхээ хүрээнд эвлэлдэн нэгдсэн “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж, аливаа улс төр, бүлэглэлийн нөлөөнөөс ангид байж  авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улс орноо хөгжил дэвшилд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэй бол ямар ч тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УДМАА НУУГЧ(202.179.27.203) 2019 оны 02 сарын 26

ККК. МИЕГИЙН ТӨВ АЙМГИЙН ЭНХЖАРГАЛ ИНГЭХЭД СУГАРЫН ХЭРГИЙГ ХЭДЭН ЖИЛ ШАЛГАЖ БАЙНА АА?

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2019 оны 02 сарын 25

Хууль дээдлэх нэрээр ингэж болохгүй. Наад нөхөр чинь аьилгатай тэмцэх ажлыг өөрийн үзэмж болгочихоод байгааг олон тэмэн мэдээд огцруулах асуудал тавиад байхад заавал авч үзэх ёстой. Ерөнхийлөгч аюулгүйн зөвлөл хуралдуулах ёстой. Яагаад ингэхгүй байна. Улс оронд чинь аюул учирчхаад байвал хууль дээдлэнэ гээд зүгээр суугаад байх уу. Заавал нэг гарц байх ёстой. Хурдан тэр нөхрийг огцруулах асуудлыг авч хэлэлц. Энэ ард түмний шаардлага.

0  |  0
Зочин(202.9.44.248) 2019 оны 02 сарын 25

За яахав ээ, гээд байсан новш өөрөө суудалтайгаа үхэн хатан зууралдаж байх шив. Муу авилгалч.

0  |  0
Зочин(66.181.182.244) 2019 оны 02 сарын 24

Төрд зарчим алдагдсан. Ажил хийхгүй байсан ч амьдарч болдог албан тушаалаа өгөхгүй байж болдог хаа ч байхгүй журам монголд үйлчилдэг .Хариуцлагагүй хүмүүс ажил хийдэггүй хүнтэй тооцдог хууль байна уу.Хариуцлага тооцож байна гэнэ зөвхөн ажлыг нь авахыг хариуцлага тооцсонд тооцдог ..Даварсан гарууд төрөөр дүүрсэн байгаа нь монголын эмгэнэл

0  |  0
Зочин(66.181.182.244) 2019 оны 02 сарын 24

Төрд зарчим алдагдсан. Ажил хийхгүй байсан ч амьдарч болдог албан тушаалаа өгөхгүй байж болдог хаа ч байхгүй журам монголд үйлчилдэг .Хариуцлагагүй хүмүүс ажил хийдэггүй хүнтэй тооцдог хууль байна уу.Хариуцлага тооцож байна гэнэ зөвхөн ажлыг нь авахыг хариуцлага тооцсонд тооцдог ..Даварсан гарууд төрөөр дүүрсэн байгаа нь монголын эмгэнэл

0  |  0
xuts(202.9.44.15) 2019 оны 02 сарын 24

ta bvgd tegeed nasaaraa ene ajiliig xiixnvv

0  |  0
зочин(66.181.184.170) 2019 оны 02 сарын 24

энхжаргал дарга АТГ-г Улс,Нийгмийнхээ емне Терийн онцгой Алба шиг удидаж ажилласан бол туунийг Тер хуулиараа хамгаалах уурэгтэй! Гэвч энэ байгууллага нь Улс нийгэм олон тумний эрх Ашгийг хамгаалж хангаж эс чадваас Тертэй тергуй АрдТумний давалгаа гарвал Энхжаргал хууль яриад суух бус Байгал Нийгмийн салхинд Хамхуул зомгол мэт Арчигдана гэдгийг санах л улдлээ дээ!Миег дуурайж байж бур хэдэн уеэрээ балрах бийдээ?! Ард тумэн сануулга егеед бна шдээ...Тэгэхэд зев ч тайлбар егч чадахгуй Нийгмийн давалгааг улам идэвхжуулж бна ?! Гэвч Тер эрх биш Нийгэмд ээ уйлчилнэ шдээ!

0  |  0
УДМАА НУУГЧИД (202.179.24.66) 2019 оны 02 сарын 24

МИ ОВОГТЫН ТӨВ АЙМГИЙН ЭНХЖАРГАЛЫГ БАС ТӨВ АЙМГИЙН ЭНХАМГАЛАН ӨМӨӨРӨЛГҮЙ ЯАХАВ.МОНГОЛЫН ХУУЛИЙГ ЗАЙДАЛСАН ХҮРЭЭ ТОЙРСДОН УДМАА НУУГЧИД.

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 02 сарын 23

gemt heregten zagaan zahtanuudiin gol naidvar bolood baigaa hun,Elbegeeg har,hanhalzaj ochij baigaa biz dee,yagaad gevel nairuulsan jujig,

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 02 сарын 23

gemt heregten zagaan zahtanuudiin gol naidvar bolood baigaa hun,Elbegeeg har,hanhalzaj ochij baigaa biz dee,yagaad gevel nairuulsan jujig,

0  |  0
Zochin(202.126.89.166) 2019 оны 02 сарын 23

Er n huulias gaduur hen negnii zahialgaar yanz buriin holboo,heseg buleg humuusiig sanhuujuulen jagsaal tsuglaan zohion bguulj bgaad ajilin avdag,esvel huulind tur oorchlolt oruulj hiideg yavdal gazar avch bna daa

0  |  0
Zochin(202.126.89.166) 2019 оны 02 сарын 23

Er n huulias gaduur hen negnii zahialgaar yanz buriin holboo,heseg buleg humuusiig sanhuujuulen jagsaal tsuglaan zohion bguulj bgaad ajilin avdag,esvel huulind tur oorchlolt oruulj hiideg yavdal gazar avch bna daa

0  |  0
zochin (139.5.216.51) 2019 оны 02 сарын 23

Zygeer ajliig ne hiilge durtai ne eldev yum yriad durgyi hynee esvel busdiin shalt nuluu bolon hulsuur iim emh zambaraagyi baidal gargaad baival ene ulsad hyyli baih shaardlaga baina uu.

0  |  0
irfenгѳоѳнүүд(66.181.182.16) 2019 оны 02 сарын 22

гѳлѳгнүүд огцруулж чадѳхгүй

0  |  0
Нохойжов(122.201.23.84) 2019 оны 02 сарын 22

Үнэхээр өрөвдөлтэй хүн юм, утасан хүүхэлдэйг яаралтай огцруулж шалгаад хариуцлагыг үүрлэх зоригтой аавын хүү алга уу таминь ээ?

0  |  0
Зочин(66.181.168.81) 2019 оны 02 сарын 22

Танайх ажлаа яаж хийдгийг чинь өөрийнхөө мэдэх ганцхан зүйлээр нотолж чадна, Өвөрхангайн тендерийн хорооны дарга гамбаг гэж нөхөр байна, алхам тутамдаа авилга, шалгалт ирлээ л гэх, бараг маш сайн байна гээд явдаг юм биш үү?

0  |  0
иргэн(122.201.21.56) 2019 оны 02 сарын 22

даварсан солийж долийсон хулгайч даа за яах вээ яахав тэгэж тэгэж байгаад хууль хууль мэддэгүүд нь нэг хууль санаачилна биз

0  |  0
иргэн(202.9.43.107) 2019 оны 02 сарын 21

gШаадлагатай нь баримт нотолгоотой бол хуулиа баримтлан хариуцлага тооцох нь зөв. Хууль баримтлах нь ардчилсан нийгмийн амин сүнс шүү.

0  |  0
H(122.201.31.159) 2019 оны 02 сарын 21

Zugeer ajilaa ugchuuch

0  |  0
Зочин(66.181.180.39) 2019 оны 02 сарын 21

Яг л Ми Энхболдынхоо туршлагаар ярьж байна даа. Уул нь дэрхлэагдсан хүн гэж тэр хуулинд нь баймааргүй л юм даа.Элбэгдорж нь хятад санаагаар бас зааварлаж байгаа биз. АТГА - ийн анхны дарга Элбэгдоржийн зааврыг дагаагүй шудрага нэгэн байсан учир харийн газар аваачиж байгаад хоррочихсон. Түүнээс хойш оронд нь тавигдсан хүмүүс урьдын ногоон малгайтнуудын арга барилаар ажилладаг болсон. Ногоон малгайнууд гэхээр залуучууд сайн мэдэхгүй байх л даа. Урьд эхнэрийг авах гэсэн юм уу, албан тушаалыг нь авах гэсэн хүн нөгөөхөө Нийгмийг аюулаас хамгаалах яамны түшмэдүүдэд өргөдөл өгч хүслээ гүйцэлдүүлдэг

0  |  0
зочин(103.10.22.41) 2019 оны 02 сарын 21

ажлаа хийж чадахгүй хууль яриад

0  |  0
svren pyntsag (103.229.121.162) 2019 оны 02 сарын 21

svvliin ved mongold mini alban tyshaaliig hench awah erhgvi tegsen murtuu ter alban tyshaaliig zuwhun uurt ashigtai nuhtsuluur aywyylaad baih shig. tyhailwal ene nuhur Enhjargal mongold todorson tomoohon hergvvdiig neg mur shiidsengvi. / s. bayar, batbold , erdenet , banknii asyydal geed olon asyydal shiidegdegvi olon jil bolj bna. iim ved ene hvntei hariytslaga tootsoh estoi. ene hvnii hiij byi ajliin vr dvn mongoliin ardtvmnii erh ashigt tohirch baih estoi. es buguus ajilaa uguh estoi

0  |  0
Top