“Нарантуул” худалдааны төв ирэх сарын 3 хүртэл амарна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

"Нарантуул" Олон улсын худалдааны төв өнөөдрөөс эхлэн ирэх баасан гараг хүртэл ажиллахгүй аж. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 4-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Тус зах долоо хоног бүрийн мягмар гарагт амардаг дотоод журамтай. Тэгвэл лхагва гарагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй учир "Нарантуул" худалдааны төвийнхөн хоёр хоног дараалан амрах болж байгаа юм. Харин энэ үргэлжилсэн амралтын өдрүүдийг ашиглан тус худалдааны төвийн удирдлагууд засвар үйлчилгээ хийхээр шийдэж, амралтын өдрийг баасан гараг хүртэл сунгасан байна. Энэ хугацаанд худалдааны төвийн талбай дахь замын эвдрэлийг засч, сайжруулахаар болжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top