ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Өнөөдөр 2019.03.14. Монгол эх оронд маань нар 07 цаг 07 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 5 хэмийн дулаан, үүл багасна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Энэ өдөр Япон, Өмнөд Солонгост хосуудын эрчүүд нь эмэгтэйдээ бэлэг өгдөг өдөр. Андоррад Үндсэн хуулийн өдөр, Эстонд Эх хэлний өдөр тохиож байна.

Өнөөдөр ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга жүдоч, Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн төрсөн өдөр. Тэрбээр 1990 онд төрсөн. Түүнчлэн Уэлсийн хөлбөмбөгчин Жо Аллен, Исландын хөлбөмбөгчин Колбейнн Сигторссон, Олимпийн дөрөв, Дэлхийн 10 удаагийн аварга, Америкийн гимнастикч Симон Байлс нар төрсөн өдрөө тэмдэглэх учиртай.

1955 оны энэ өдөр “Хятад Монголын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны гэрээ”-г үндэслэн боловсруулсан “Хятад Монголын соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх 1955 оны төлөвлөгөө”-г ажлын хэсэг хэлэлцжээ. БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин болон БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Б.Жаргалсайхан нар тус тусын Засгийн газрыг төлөөлж Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна. Тэгвэл 2013 оны энэ өдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, дэмжиж байв. Мөн энэ өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, МИАТ-ийн хэрэгт шалгах шаардлагатай гэдэг саналыг Улсын мөрдөн байцаах газраас гаргасныг прокурор дэмжиж, Цэцэд хүргүүлжээ. Энэ дагуу уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд, Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан.

2014 оны энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийжээ. Мөн энэ өдөр Монголын соёлын “Дэлхий” ассоциацаас санаачлан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр гуравдугаар сарын 18-наас эхлэн долоо хоногийн турш “Монголын өдрүүд”-ийг Хонконгт зохион байгуулахаар болжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1942 оны энэ өдөр шинээр нээсэн пенициллинийг анх удаа өвчтөн дээр туршжээ. 1995 оны энэ өдөр АНУ-ын сансрын нисэгч Норман Тагард задгай сансарт Оросын ачааны машин жолоодсон анхны сансрын нисэгч болж байв. 2008 оны энэ өдөр Түвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болж байлаа.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр ихрийн ордныхон маш үр бүтээлтэй байна. Тэдэнд алдаж болшгүй олон боломж гарч ирэх бол арслангийнхан эргэн тойрноо байлдан дагуулна. Харин хумхынхан бусдын хэл ам, атаа жөтөөнөөс хол байгаарай.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна. Бар, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, хонь жилтэй хүмүүс хянамгай байгаарай. Өнөөдөр буян номын үйл хийх, шинэ байр авахад таатай өдөр. Харин хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгон(124.158.109.232) 2019 оны 03 сарын 14

бас өнөөдөр миний охины орчлонд мэндэлсэн өдөр

0  |  0
Рл(112.72.2.206) 2019 оны 03 сарын 14

Үнэхээр бөяроалаа

0  |  0
Top