Газрын албаныхан солонгосчуудад 60 га газар хууль бусаар олгожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Саяхан Туул голын эрэгт байгуулж байгаа гольфын талбайг шалгахаар очсон УИХ-ын гишүүд хашаанд нь орж чадалгүй буцлаа. Туул голоо хуулиар хамгаалах гэж яваа эрхмүүд ийнхүү хөл хориотой газарт хүрч очсон хэрэг. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Биокомбинатаас холгүй орших энэ газарт Солонгосын иргэд 60 га газар авч, том хашаагаар хашаад хэнийг ч оруулахгүй байгаа гэнэ. Ажлын хэсгийг ахалж очсон УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр их л бухимдуу байна.  Тэрээр уг газрыг авсан “Туул ривер контри сайт” компаний удирдлагуудтай уулзах гээд чадахгүй байгаа ажээ. Тус компани  Туул голын эргээр ургасан улиас модыг юу ч үгүй болтол нь хамж хаяад томоос том нүх ухсан байна. Гольфын талбайгаа ийм нүх ухаж хийдэг бололтой. Газрын зөвшөөрлийг нь хотын захиргаанаас өгсөн гэж байна. Хотын захиргаа ч юу байхав дээ. Ажил хариуцсан хүмүүс нь хотын газрын албаныхан. Тэд дарга нараа чухам юу гэж хууран мэхэлсэн, анх  ямар зориулалтаар ийм их хэмжээний газар олгосон зэргийг нь хууль хяналтын байгууллагаас нарийвчлан шалгаж тогтоохоор болсон байна. Ямартай ч дээрх газрыг тэд хууль бусаар олгожээ. 

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэлээллийн портал  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top