Гаалийн улсын байцаагч нар хууль бусаар баяжсан хэргээр шалгагдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Авлигатай тэмцэх газрынхан жилдээ нэг хийдэг ажлаа иргэддээ тайлагнаад удаагүй байна. Тэр нь нөгөө төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг юм. Төрд алба хааж буй эрхмүүдээс хэний хураасан өмч өсч, хэнийх нь хорогдов, хэн хэдийг нь нууж дарав гэдгийг тооцдог чухал ажил ажээ. Нийтэд зарлагдсан хөрөнгө орлогын мэдүүлгийн түрүүчээс нь элдэв но-той асуудал босоод ирж байх шиг байна. Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нараас нэлээд хэдэн хүн хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн нь цаанаа нэлээд булхай дагуулж байгаа бололтой. Тэдний эгнээнд одоогоор Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Энхтуяа, байцаагч Б.Цэен, Буянт-Ухаагийн гаалийн газрын улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд жагсаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн яаж үнэн зөв бүртгүүлэх, мэдээлэх талаар уг нь тэнэг хүн ч ойлгохоор журам заавар өгсөн юм билээ. Үүнийг нь баримтлан үнэн зөвөөр мэдүүлэг өгөөгүйг бодоход эдгээр хүмүүс хууль бусаар баяжихыг хичээгсэд болов уу. Хууль бусаар баяжихыг Авлигын эсрэг хуулиар хориглосон байдаг. Тэднийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байгаа гэнэ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал          

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top