"Шүүх ажиллагаа" роман дахин орчуулагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Чех гаралтай Герман хэлт нэрт зохиолч Франц Кафка амьдралынхаа туршид маш цөөхөн бүтээл туурвисан байдаг ч бүгд дэлхийн сор бүтээлүүд болсон байдаг. Түүний  "Шүүх ажиллагаа" роман Монгол хэлээр хэд хэдэн удаа орчуулагдан хүрч байсан.

Тэгвэл энэ удаа "Монсудар" хэвлэлийн газар "Утга зохиол" цувралынхаа XXVII дахь дэвтрээр сонгон, анх удаа эх хэлнээс нь орчуулан уншигчдадаа хүргэхэд бэлэн болжээ.

"Шүүх ажиллагаа" роман бол бүхэл бүтэн номын сан байгуулж болохуйц хэмжээний утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн 90 гаруй жилийн турш бичсэн сэтгэгдэл, тайлбар, судалгааны бүтээл дагуулсан суут бүтээл юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top