Ван И, Энтони Блинкен нар Бээжинд уулзав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Бээжин хотноо уулзлаа. Энтони Бликен дөрөвдүгээр сарын 24-26-нд БНХАУ-д айлчилж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага дор харилцаа ерөнхийдөө тогтворжиж, хоёр талын ариа хэлэлцээ, хамтын ажиллагаанд эерэг талууд гарч ирж буй хоёр улсын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэг нааштай хүлээн авч байна. Гэсэн хэдий ч сөрөг хүчин зүйлс хуримтлагдсан хэвээр байна гэж Ван И онцолжээ. АНУ нь БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, улаан шугамыг давах ёсгүй хэмээн мэдэгджээ. Хятадын зүгээс тууштай шаардлага тавьж байгаа. Хятад улс үргэлж харилцан хүндэтгэсэн, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримталж ирсэн бөгөөд хоёр талын тогтвортой, эрүүл харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг хэмээн Ван И мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top