2024 оны трэнд ӨНГӨ ба ЗАГВАР

2024 оны 04 сарын 26

Энэ онд цайвар, цайвар ягаан, тоорын ягаан, цагааны төрлийн өнгүүд трэнд болж байгаа бөгөөд энэ нь дайн дажин, сүйрэл, байгалийн гамшиг зэрэг бүх хар бараан зүйлийг ардаа орхиж, цоо шинээр алхах гэсэн утгыг илэрхийлж байгаа аж.


Гол трэнд өнгө бол ТООРЫН ЯГААН 

 

 

“Pantone Color Institute”-ийн мэргэжилтнүүдийн тодорхойлсноор 2024 оны гол трэнд өнгө бол тоорын ягаан аж. Энэ өнгө нь амар амгалан, тайван байдлыг илэрхийлдэг. Өдөр тутамдаа маш их үймээн самууныг үзэж туулж буй хүн төрөлхтнийг ивээх, амар тайвныг өгөх дулаахан, тухтай энэ өнгийг 2024 оны хавар, зуны загварын шоунууд гол өнгөө болгожээ. Том брэндүүд, одод тоорын ягаан өнгийг сонгож буй.

Түүнчлэн энэ жил цайвар ягаан, усан цэнхэр, цагаан өнгө трэнд болж буй. Бүх төрлийн цайвар ягаан болон усан цэнхэр хослолууд, цүнх зэрэг нь дулаан мэдрэмжийг өгч, дур булаам, зөөлөн харагдуулна. 

 

Трэнд ЗАГВАРУУД

 

 

2024 оны трэнд загварууд нь нэхмэл болон цэгэн хээтэй хувцаснууд. Трэнд загваруудын онцлогийг өгүүлье.

 

Цэгэн хээтэй хувцаснууд

 

 

Том, жижиг цэгэн хээтэй хувцаснууд нь голдуу зуны хувцаслалтын трэнд болж байна. Энэ хээ нь эрэгтэй, эмэгтэй хувцасны аль алинд нь  тохирно.

 

Нэхмэл

 

 

Нэхмэл загвар нь дулаан, хүйтэн аль ч улирлын мода болж байна. Жилийн турш өмсөх боломжтой энэ загварыг янз бүрээр гаргаж буй.

 

Зангилаа

 

 

Энэ онд том зангилаа трэнд болжээ. Хувцсыг илүү тансаг болгож чимдэг зангилаануудыг загварын трэндүүд шоундаа өргөн ашиглаж байна.

 

Богино өмд, юбка

 

 

Янз бүрийн материал, өнгөтэй хэт богино гэмээр өмд, юбка нь энэ зуны трэнд юм. Богино өмдүүдийг та урт, богино хүрэм, цамц зэрэгтэй хослуулан өмсөөрэй.

 

Цасан ширхэг

 

 

Цасан ширхэгийн хээтэй, нүхтэй, нэхмэл зэрэг загварууд нь энэ оны трэнд болж байна. Олон брэнд хаврын загварын шоундаа цасан ширхэгтэй хувцаснуудыг оруулсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буянаа(202.126.89.131) 2024 оны 12 сарын 09

Илүү гоё

0  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 26

Энэ жил бас нэхмэл цүнх тренд болсон шүү

0  |  0
Top