Бүсгүй хүний эмэгтэйлэг байдлыг илүү тодоор гаргаж, эрчүүдийн нүдийг хужирладаг хувцаслалтуудыг нэрлэе.
Нүдний шилтэй бүсгүй
Уншигч та гайхаж байж мэднэ. Гэхдээ нүдний шилтэй охид ухаалаг бөгөөд тачаангуй харагддаг ажээ. Бүсгүй таны нүдний шил нүүрний хэлбэр, үс засалт, нүүр будалттай зохицсон байх ёстой.
Зуны даашинз
Цэцэгтэй, бие барьсан зуны гоёмсог даашинз нь эмэгтэй хүний бие галбирыг тодруулж, үзэсгэлэнтэй, өнгөлөг харагдуулдаг.
Шилэн терко
Шилэн терко нь бүсгүйчүүдийн хөлийг гоолиг, тэгш, биеийг цэгцтэй харагдуулдаг.
Богино банзал
Энэ нь бүхий л цаг үед эмэгтэй хүний онцлогийг харуулсаар ирсэн хувцаслалт юм. Богино банзал тань нугалаастай бол илүү дур булаам харагдуулна.
Богино хар даашинз
Little Black Dress буюу богино хар даашинз нь мөн л бүхий л цаг үеийн трэнд байсаар ирсэн. Эмэгтэй хүний дур булаам төрхийг нэмэгдүүлж, биеийг өөгүй, цэгцтэй харагдуулдаг энэ хувцас эрчүүдэд хамгийн их таалагддаг аж.
Унтлагын хувцас
Эмэгтэй хүн унтлагын хувцастай байхдаа маш гоё, таатай харагддаг гэнэ. Бас өхөөрдөм харагдана.
Бариу өмд
Биед эвтэйхэн хэрнээ галбирыг тань тодотгосон өмд нь эмэгтэйлэг байдлыг илүү тодотгохын сацуу дур булаам харагдуулдаг.
Томдсон цамц
Эрэгтэй хүний цамцыг өмссөн мэт томдсон цамц, эсвэл бүр нөхрийнхөө, найз залуугийнхаа, аавынхаа цамцыг зоригтой өмс. Кинонд бүсгүй хүний ийм төрх хамгийн ихээр буусан байдаг нь учиртай юм. Эмэгтэй хүнийг дур булаам бөгөөд загварлаг харагдуулдаг болохоор тэр.
Сэтгэгдэл ( 2 )
Shal hudlaa elii balai yum bichih yum. Huun uurin bieiin undur nam jindee zohison , tseverhen l baival hun buhen l saihan hardna shuudee.
Энэ бүх хувцас халдварт вирусээс хамгаалж чадахгүй учир зөвхөн гэртээ байхдаа л өмсцгөө дөө эмэгтэйчүүд ээ