Энэ онд трэнд болж байгаа онцлох найман загварыг танилцуулж байна. Загварын мэргэжилтнүүд энэ жил эко байдал, нэхмэл хувцаснууд, интоорын өнгө зэргийг онцолж байгаа юм.
Эко
Загварын ертөнц ч тогтвортой хөгжлийн төлөө, хог хаягдлыг дахин ашиглах тал руу эргэсэн. Аливаа зүйлийг дахин ашиглах замаар зохион бүтээсэн хувцаснууд улам эрэлттэй болж байна. Бид хямд хувцас, эд зүйлс аваад, хэдхэн удаа ашиглаад хаядаг зэрэг нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй. Иймээс загвар зохион бүтээгч нар өөдөс, өд, хуучин хувцас, далайн хөвд зэрэг зүйлийг ашиглан хувцас урлаж байгаа билээ.
Богино өмд
Энэ зун өөр өөр даавуугаар оёсон богино өмднүүд, маш богино жийнсэн, нэхмэл болон даавуун шортууд трэнд болж байна. Ийм төрлийн шортны цаанаас дотуур хувцас тань цухуйж, гэрэлтэж ч болно.
Цасан ширхэг хээ
Цасан ширхэг бүхий хээтэй загвар, нэхмэл хувцаснууд энэ жилийн онцлох загварт хүч түрэн орж ирсэн.
Интоорын улаан өнгө
Интоорын улаан өнгө нь таныг амьд, өөртөө итгэлтэй харагдуулна. Загвар зохион бүтээгчид бүр толгойноос хөл хүртэл интоорын улаан өнгөтэй хувцас зохион бүтээсэн бол зарим нь өөр өнгөтэй хослуулжээ.
Металл өнгө
Мөнгөлөг, алтлаг өнгийн хувцаснууд 2024 оны трэнд болсон. Парисын долоо хоногт ийм загварыг танилцуулсан билээ. Алтлаг өнгө нь цэнхэр жийнс, арьсан хувцастай зохицох бол мөнгөлөг өнгө бараг бүх төрлийн өнгөтэй нийцнэ.
Нэхмэл загвар
Энэ жил трэнд болж буй нэхмэл загварыг хүмүүс хүйтэн цаг агаартай газарт хамгийн их тохирч байна гэжээ. Энэ төрлийн хувцсыг та бүтэн жилийн турш өмсөх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )