ХАНУ: Жимс бүхэн амьтай

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Дэлхийн таван тивийн жимсийг монголчууддаа амтлуулах зорилготой “ХАНУ” брэндийнхэн зорилгынхоо 70 гаруй хувийг биелүүлээд байна. Өнөөдөр “Хану” нэрийн дэлгүүрийн Европ жимснүүдийг хэрэглэж дадсан хэрэглэгчид гэртээ, албан байгуулагтаа бүр орон нутагт байсан ч захиалгаар хүргүүлэн авах боломжтой болжээ.

“Зиндаа” сэтгүүл энэ удаад монголын зах зээлд жимс жимсгэний худалдаа эрхлэлтээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй “Алтан халбага” компанийн “Хану” брэндийг онцолж, салбар хариуцсан менежер Р.Хандмаа, “Хану” нэрийн дэлгүүрийн эрхлэгч Н.Энх-Отгон нартай цөөн хором ярилцсан юм.

-“HANU” брэндийг жимс жимсгэнийн худалдаа эрхлэгчид дундаа “ууган нь” гээд нэрлэчихвэл буруудахгүй болов уу?

Н.Э: Европ жимс талдаа анхдагч гэж хэлж болно. Европ болон Хятад жимсний ялгааг таниулсан  гэж хэлж ч болох байх.  Одоогоос 10 гаруй жилийн өмнө Бельги, Польш, Итали болон Европын бусад оронд тариалагдсан жимснүүд Монгол улсад импортоор орж ирэхдээ бүгд л Орос нэртэй байсан. Магадгүй энэ нь ч зөв байсан байх. Тухайн үед үнэхээр ОХУ-аас импортлон оруулж ирж байлаа. Судалгааны үндсэн дээр сонголт хийн хамгийн анх Бельги улсаас jonagored сортын улаан алимыг, conferece сортын лийрийг Монголын зах зээл дээр худалдан борлуулж байлаа. Энэ нь хамгийн оновчтой эхлэл байснаар зогсохгүй хэрэглэгчид маань Бельги алим, Польш алим, Испани мандарин, Чили үзэм гэх зэргээр улсаар нь ялгаад зогсохгүй, бүр сортоор нь жимс жимсгэнээ ялган хэрэглэж байгаа нь манай компанийн амжилт болоод зорилгын маань нэгэн хэсэг болсон юм.

-Хэчнээн төрлийн жимс жимсгэнийг, хэдэн салбараар худалдан борлуулж байна вэ?

Р.Х: Жимс жимсгэний хувьд төрөл гэхээсээ илүү сортын тухай авч үздэг. Бидний импортлодог улаан алимны сорт нь jonagold, jonagored, red prince, gala, idared гэх мэт нэршилтэй. Сорт бүр нь аль улсад тариалснаараа амт, өнгө, хэмжээ, үнэр нь ч өөр өөр байдаг. Үүн дотроос Бельги улаан алимаа чухалчилмаар байна. Jonagored сортын улаан алимны зах зээл дээрх эрэлт хэрэгцээ их байгаа нь түүний амт чанарыг илүү тодорхойлж байна гэж болно.

Бид Бельги, Итали, Голланд, Польш, Унгар, Испани, Герман, Шинэ Зеланд, Чили, Эквадор, ОХУ зэрэг улс орнуудтай байнгын гэрээтэй хамтран ажиллаж байна.

Н.Э:-Салбаруудын хувьд өөрийн нэрийн 4 дэлгүүр, худалдааны төвүүд, томоохон сүлжээ дэлгүүрүүд, супермаркетуудаар худалдан борлуулж байна. Бид Бельги, Итали, Голланд, Польш, Унгар, Испани, Герман, Шинэ Зеланд, Чили, Эквадор, ОХУ зэрэг улс орнуудтай байнгын гэрээтэй хамтран ажиллаж байна. Нэг улсаас авдаг жимсний төрөл гэхэд маш олон янз байдаг.

-Танайд худалдаалагдаж буй жимс юугаараа онцлог вэ?

Р.Х: -Бидэнд жимс нийлүүлж байгаа жимсний аж ахуй эрхлэгчид бол энэ салбарт үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан, үеэс үе дамжсан асар их туршлагатай хүмүүс байдаг. Тэд жимс тариалах хөрсөө хамгийн ихээр чухалчилдаг. Түүгээр ч зогсохгүй жимсний мод бут бүр нь өөрийн гэсэн намтартай. Түүнд нь тохирсон арчилгаа тордолгоог хийдэг гэх мэтчилэн асар нарийн арга технологиор ургуулдаг юм байна лээ. Ургацаа хурааж аваад хадгалах явц нь хүртэл бүх шатандаа эко технологиор шийдэгдсэн нь үнэхээр гайхалтай. Хүмүүсийн нөр их хөдөлмөрөөр ургуулсан жимсийг Монголын ард түмэндээ чанарын өндөр түвшинд хүргэх нь манай хамт олны хувьд бахархууштай үйл боловч нөгөө талаар маш их хичээл зүтгэл хариуцлагыг хүлээсэн ажил байдаг юм.

-Жимс жимсгэнэ худалдан борлуулах үйлчилгээний хувьд, хадгалах орчин нөхцөл, байр сав чухал асуудал гэдэг нь мэдээж. Жимс бүр харилцан адилгүй хадгалах стандарт, нормтой байх биз?

Р.Х: -Энэ бол үнэхээр чухал. Энэ тухай асуусанд баярлалаа. Бид ер нь жимсийг “Амьтай” гэж ярьдаг. Тийм ч учраас маш их арчилгаа шаарддаг. Жимс тус бүрийн хадгалах нөхцөл өөр өөр байдаг учраас төрөл төрлөөр нь ангилан, зохих температур, чийгшил, агааржуулалт, өрөлт хураалт, эрүүл ахуйн шаардлагуудыг нарийн тооцоолсон, мэргэжлийн байгууллагуудаар баталгаажигдсан, зориулалтын агуулахтай байдаг. Хадгалахаас гадна улс хооронд чанарын өндөр түвшинд тээвэрлэнэ гэдэг хамгийн том асуудал. Иймээс хугацаа болон температурыг нарийн тооцоолж, зориулалтын тээврийн хэрэгслийг ашиглан тухайн жимсний онцлогт тохирсон зохистой температурт тээвэрлэх нь маш чухал юм. Ер нь тооцохгүй жижиг зүйл гэж ердөө ч үгүй.

Н.Э: Худалдан борлуулахад ч анхаарах зүйл маш их байдаг. Бид  “Намхан анааш” хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж, өндөр үнээс 50 хувь буулгаж хэрэглэгчдэдээ хүргэж байсан. Нэг ёсондоо хэрэглэгчдэдээ барьж байгаа бэлэг гэж ойлгож болно. Жимснийхээ чанарыг алдагдуулахгүй эрүүл ахуйн шаардлагыг хангаж,  хэрэглэгчийнхээ гарт хүргэж таашаалд нийцүүлнэ гэдэг бол бидний ажлын үр дүн бөгөөд хамгийн “Амтлаг” жимс юм.

Худалдааны менежерүүддээ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сургалт хөгжлийн ажлуудыг хийхээс гадна, хамтран ажилладаг улсуудынхаа газар тариалантай танилцуулах ажлыг ч мөн  үе шаттайгаар зохион байгуулдаг.

-Танайх нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг зохион байгуулдаг. Тэдгээрээсээ дурдвал?

Н.Э: - Бидний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд,  ажилчид хамт олноо дэмжин ажиллахаас гадна хүүхэд, ахмад настны эрүүл мэндэд багахан ч гэсэн хувь нэмрийг оруулах зорилготойгоор жил бүр уламжлал болгон хийгддэг ажлууд байдаг. Тухайлбал: Бүх нийтийг витаминжуулах аяны хүрээнд “Жүүс биш шүүс хөтөлбөр”-өөр сургууль цэцэрлэгийн хүүхэд багачууддаа цэвэр шүүсийг савлаж, үнэ төлбөргүй тараадаг. Жимс бол тэр чигтээ витамин шүү дээ. Мөн өөрийн компанийн байршиж буй БГД-ийн 6-р хорооны амьжиргааны түвшин доогуур ахмадуудад өөрийн жимс жимсгэнээрээ бэлэг барьж сэтгэл санааг нь дэмжих, эх үрсийн баяраар дүүргийнхээ хүүхэд багачуудад бэлэг бэлдэн гардуулах, гал түймрийн аюулаас болж орон гэргүй болсон ажилчиддаа орон гэртэй болоход нь тусалж байсан гэх мэт дурдаад байвал нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийгдсэн бөгөөд цаашид ч хийхээр төлөвлөгдөж байна.

 -Хүргэлтийн үйлчилгээнийхээ талаар тодруулна уу?

Н.Э: - Манайх 2017 оны хавраас хойш хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Худалдан авагчид үүнд маш сэтгэл ханамжтай байгаа. Компани маань байгуулагдаад 10 гаруй жил болчихсон болохоор бүтээгдэхүүнийг мэддэг, хэрэглээд сурчихсан хүмүүс ихэвчлэн захиалж байна. Мөн сүүлийн үед хүмүүс онлайнаар их ханддаг болсон. Хану брэндийн албан ёсны пэйж хуудсаар ороод бүтээгдэхүүнийхээ тухай ойлголтыг авчихаж байна.

-Та бүхний ажилд амжилт хүсье. Зорилгоо заавал биелүүлээрэй.

-Баярлалаа. 

Сэтгүүлч О.Шинэтуяа

"Зиндаа" сэтгүүл. 2019 он №13 дугаарт нийтлэгдэв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top