“Зиндаа” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Админ | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

“Зиндаа” сэтгүүлийн “Эрхэм зиндаа” булангийн хойморт  уригдсан “Манба дацан” Монголын уламжлалт  эмнэлэг, сургалтын төвийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж “Монголчууд бол сайхан эх орныг олж төрсөн буянтай хүмүүс” хэмээн онцолжээ. Түүний ярилцлагаас хамбын залуу нас, уламжлалт эмнэлэг, хийд байгуусан түүх, үйлийн үр, нүгэл буяны тухай, монгол эм тан, уламжлалт анагаах ухаан, Нарованчин гэгээнтэй холбоотойгоор түүнд ирсэн эд зүйлсийн түүхийг ч олж мэдэх болно.

Сэтгүүлийн “Үлэмж төгөлдөр” буланд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан уригдсан юм. Улс төрийн хатуу ертөнцийг зөөллөж, хууль тогтоох үйл хэрэгт хүчин зүтгэж яваа түүний дотоод мөн чанар, хийж бүтээж буй  ажилтай нь “Үлэмж төгөлдөр” булангаар дамжуулан танилцаарай.

Уншигчдын хүсэн хүлээдэг “Гол тоглогч” булан энэ удаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд С.Амарсайханыг онцлов.  “Гол тоглогч” буланг  “Гол тоглогч” цуврал,  “Суут нууц” номын зохиогч, нийтлэлч Д.Дамдинжав хөтөлдөг гэдгийг эрхэм уншигчид маань андахгүй билээ.

“Чухал сэдэв” койныг “онилж”, “Койн боломж, эсвэл бооцоо” эсэхийг нийтлэлч Б.Болорсүх хөнджээ.

“Дэлхийн монгол” буланд АНУ-д автомашины салбарт ажилласан туршлагатай, өдгөө Сиско Системс компанид бүтээгдэхүүний аюулгүй байдлын ахлах инженер хийж буй Г.Эрдэнэбат уригдлаа.

“Шинэ үе” буланд Монголын Оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар “Хоббигоо ажил болгосон учраас аз жаргалтай байдаг” хэмээн ярьжээ.

“Хандлага” буланд хотоос хөдөөг зорьсон Ч.Бат-Уянга “Гэртээ усанд орох хүсэл маань багадаа 15 саяын үнэтэй” хэмээн өгүүлжээ.

Хөдөөг зорих хүсэлтэй уншигчид маань түүний нийтлэлээс  “Хөдөө очоод ямар ажил хийх вэ?”, хаана амьдрах вэ, соёлын ялгааны талаар уншаарай.

“Зиндаа” сэтгүүл “Монгол соёл”-ыг онцолж байна. “Гарьд магнай” булангаас та бүхэн Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, “Тод магнай” булангаас Улсын алдарт уяач Д.Баясгалангийн ярилцлага, “Цэц магнай” булангаас Зууны манлай харваач Ш,Даваахүүгийн ярилцлагыг хүлээн авна уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.123) 2022 оны 05 сарын 23

manj chin hujaa

0  |  0
Top