РЕЦЕНЗ: “Тал нутгийн зомби” киноны дүрийн хэл

Админ | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Кино театрын хүлээлгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Өмнө нь онцолж анзаардаггүй байсан ч амьдралын хамгийн сонирхол татам, дулаахан хором мөчүүдийн нэг бол яах аргагүй кино үзэхээр цугласан олны үйл хөдлөл, инээд хөөрийг мэдрэх, тэдэн дунд уусан шингэх явдал ажээ. Тиймдээ ч эргээд дэлгэцийн урлаг тогтворжиж, кино ертөнцөөр аялахаар театрыг зорин ирэх хүмүүсийг харах юутай сайхан бэ? Би ч мөн адил өөртөө “Хоёр жилийн дараа...” хэмээн шивнээд, нэг их уужуу амьсгаа аван, өргөн дэлгэцийн өмнө тайван суухуйд нээрээ л удахгүй хүүрнэх киноны эхлэлд өгүүлсэн шиг манай орон коронавирус гэх аюулт цар тахлаас бүрэн ангижирч, дэлхийн 13 дахь ногоон улс болчихсон мэт санагдан, сэтгэл бага ч атугай хөнгөрөх шиг болов.  

Удаан хугацааны дараа тухлан сууж үзсэн эхний монгол кино бол нээлтээ хийгээд сар ч болоогүй найруулагч Б.Отгонзоригийн шинэ уран бүтээл “Тал нутгийн зомби” инээдэм, аймшиг, адал явдалт төрлийн кино байв. Тус кино зураг авалтаа эхэлсэн цагаасаа л цахим орчинд багагүй хүлээлт үүсгэсэн. Найруулагч Б.Отгонзоригийн тухайд өмнө нь ‘’Тэнгэрийн андгай, 2006”, “Боолын гэрээ, 2008”, “Гоёлын даашинз, 2009”, “Цасан охин, 2010”, “Орхидос 1, 2009”, “Орхидос 2, 2010” “Үл таних эмэгтэй, 2011”, “Хөх толбот хүмүүс, 2011”, “Улаан дөрвөлжин, 2013”, “Ээж, 2016” зэрэг киноны зураглаач, ерөнхий зураглаачаар, “2000, 2019”, “The Woman, 2020” зэрэг киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байсныг харахад хашир туршлагатай уран бүтээлч хэмээн дүгнэж болмоор санагдана. Олон юм нуршаад яахав ингээд кинондоо оръё.  

“Одоо нуугаад яахав, ийм л юм болсон юм...”

2021 он. Зуны дэлгэр цаг. Гадаадаас хэдхэн хоногийн хугацаатай эх орондоо ирсэн гол дүрийн бүсгүй Дээгий (жүжигчин Б.Сансармаа) Нараа (жүжигчин Б.Батмаа), Маралаа (жүжигчин Х.Азбуян) хэмээх хоёр найзын хамт хөдөө аялалд гарахаар болдог. Дээгийгийн хөдөө явах болсон гол зорилго нь үнэндээ аялал биш төрсөн эцгээ олж уулзаж, удахгүй болох хуримандаа авч явах явдал байв. Харин тэдний аяллыг гол дүрийн залуу болох Шижирээ (жүжигчин Б.Идэр-Од), түүний найз Баагий (жүжигчин О.Энх-Эрдэнэ) нар хариуцаж хамт явахаар болжээ. Шижирээ, Баагий хоёр “ШиБа” аяллын компанийг үүсгэн байгуулаад удаагүй аж. Хөнгөн зугаа цэнгээн, инээд наргиан, дуу хуур бүхий үйл явдал хөвөрсөөр залуус Дээгийгийн төрсөн эцэг Батнаагийнд (жүжигчин Д.Бямбацогт) ирэв.

Харамсалтай нь, маргааш өглөө болоход тал нутгийн ард учир битүүлгээр зомби болон хувирч эхлэв. Ингээд л гол дүрийн баатрууд, тэдний найзууд болон зомби нарын ширүүн тэмцэл, амьд үлдэх адал явдал эхэлдэг.

Харин тэмцлийн эцэст Шижирээ, Дээгий хоёр л амьд үлдсэнээр кино төгсөнө. Киноны ерөнхий үйл явдлыг товч хүүрнэвэл нэг иймэрхүү.

Дэлхийн кино урлагийн түүхэнд “зомби” нь шинэ үзэгдэл байхаа болиод багагүй хугацаа өнгөрчээ. Дракулагаас (Dracula, 1931) хойш “цус сорогчоос зомби хүртэлх” тоолж баршгүй олон кино гарсан. Гэвч жилээс жилд энэ төрлийн кино нээлтээ хийсээр л, үзэгчдийн дунд эрэлттэй байсаар л байгаа нь “зомби-мөнхийн сэдэв” гэдгийг баталж өгч буй хэрэг юм.

Харин манай кино урлагийн салбарын “мөнхийн эргүүлэг” мэт “хайр дурлал, адал явдал, аймшиг, инээдэм, түүхэн” гэх тоотой хэдхэн сэдвийн тойргийг эвдэж, нэгэн шинэ хуудсыг нээсэн нь яах аргагүй “Тал нутгийн зомби” байлаа.

 

Кино бол дүрсний урлаг. Үүнийг ч тус кино амьд халуунаар мэдрүүлж чаджээ. Тодотгож дурдвал киноны сцен, план тавилт ахисан түвшний, өнгө хийц жигд нямбай, дуу хөгжим илүү бүтээлч, нүүр хувиргалт үнэмшилтэй, дүрүүдийн сонголт оновчтой хийгээд сонирхолтой зэрэг өмнө нь монгол кинонуудаас олж хараагүй мэргэжлийн, чадварлаг баг хамт олны хөдөлмөр уран бүтээлд туссан байв. Нар, сар хийгээд байгалийн гэрэл, сүүдрийн сүр хүч нь зэлүүд хээр нутгийн “монгол зомби”-г илүү хүчирхэг, өвөрмөц болгож байв.

“Хэдийгээр кино дүрсний урлаг мөн боловч ДҮРИЙН ХЭЛ гэсэн нэг ачаа үүрч явдаг...” гэж утга зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуяг бичсэн байдаг. “Тал нутгийн зомби” киноны хамгийн сонирхолтой хэсэгт согтуу хүн рүү зомби нар дайрахгүй байгааг анзааран нутгийн иргэд архи ууж амьд үлддэг тухай гардаг. Үүнтэй зэрэгцэн зомбиноос айхаас илүү нэгэн цагт айл саахалт явсан анд нөхөр нь амьд үхдэл болчихсон байгаад сэтгэл зовних нь зөвхөн монгол хүнээс л гарч болох хүн чанар, ёс суртахууныг харуулна. Мөн яг энэ санааны эсрэг монгол хүний эрхэм нандин, хүнлэг чанар өдрөөс өдөрт бүдгэрэн, элэгдэж буйг өнөөгийн нийгэмд аюулын харанга дэлдэх болсон архидалт, ядуурал, соёлын нэвчилтийг өнөөх л “мөнхийн эргүүлэг”-ээсээ ялгарч чадаагүй усан бороо, орилоон хашхираан, үнэмшил үгүй уянга, хүчирхийллээр дүүрэн кинонуудын өнгө аясаар өгүүлэхээс татгалзаж, “Хар амиа хичээсэн зомби, Залхуугаар тэжээсэн зомби, Өөрийгөө мэхэлсэн зомби...” хэмээн нэрлэснээрээ нийгмийн хар бараан талыг дүрийн хэлээр, ёгт утгаар донжтой илэрхийлж өгчээ.  

“Монгол зомби” дүрийн хэлээ сайн гаргаж чаджээ. Харин гол дүрүүд юу болж өнгөрөв? Энд киноны төгсгөлд амьд үлддэг хоёр гол дүр болох Шижирээ, Дээгий нарыг авч үзье. Төрсөн эцгээ олж, хуримандаа авч явах үндсэн зорилготой Дээгийгийн дүрийг бүтээсэн Б.Сансармаагийн хувьд киноны туршид гүйцэтгэсэн үүрэг хамгийн бага байв. Түүний араас Шижирээ жагсана. Шижирээгийн дүрийг бүтээсэн комедиан Б.Идэр-Одоос жүжигчний арга ажиллагаа, уран чадвар, хөдөлмөрөөс илүүтэй тайзан дээр комеди хийхдээ гаргадаг үг, үйлдэл, өнгө аяс нь тод харагдаж байв. Тэднээс гол дүрийн зөрчил, хямрал, өсөлт, уналтыг олж харсангүй. Гэсэн ч тэд киноны төгсгөлд ямар нэгэн тодотгох учир шалтгаангүйгээр амьд үлдчихэв.

Киноны ерөнхий хийц, найруулгын хувьд өөлөх зүйлгүй гэж дүгнэж болох ч кино зохиолын цоорхой үнэлгээг бууруулж орхив.

“Үзэгчдэд ойлгомжтой, өвөрмөц, онцгой дүр төрхтэй гол дүрийн баатар олж, тэр нь нэг зүйлд хүрэх зорилготой байж, мөн тэр зорилгод хүрэх өөр нэгэн түүний хүчтэй өрсөлдөгч байж чадахуйц эсрэг дүрийг сэдэж, сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн түүх бодож олсон, эерэг эсрэг дүрийн зөрчил зайлшгүй үүсэх байдалд хүрч, тэр нь аз жаргал дүүрэн төгсгөлтэй байхаар төлөвлөж бодсон бол таны зохиолын таван хувь нь бэлэн болчихлоо гэсэн үг...” хэмээн Дэвид Тройтер “Кино зохиолчдын библи” номондоо бичжээ.

Дээрх өгүүлбэрт дурдагдаж буйгаар “Тал нутгийн зомби” киног авч үзвэл аавыгаа эрж олохоор харь нутгаас ирсэн бүсгүй, түүнийг аавтай нь уулзуулахаар хамт явах залуу ба найзууд, тэдний эсрэг учир битүүлгээр зомби болсон иргэд, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, аав, охин хоёрын нэгнээ гэх сэтгэл, охины эцгээ хуримдаа авч явах хүсэл, эцэст нь гол дүрийн хоёр баатар л эсэн мэнд үлдэж, бусад нь амь үрэгдэх өрөвдөлтэй төгсгөлийг бид харж болно. Гэвч “монгол зомби”-ноос бусад дүрүүд хэр үнэмшилтэй, хүчирхэг, зөрчилтэй байж чадсан бэ?...

Ямартаа ч хоёр жилийн дараа монгол кино үзэхээр кино театрыг зориход “монгол кино бол цаг, мөнгөний гарз” гэх үзэл бодол минь өөрчлөгдсөн байлаа. “Тал нутгийн зомби” шиг бүтээлч оролдлогыг кинонд шимтдэг хүн бүхэн теарт очиж, тасалбар худалдаж аваад үзээсэй, дэмжээсэй гэж хүснэ. Таны үзэл бодлыг ч эргүүлнэ гэдэгт итгэнэм.

“Кино бол хамгийн азгүй урлаг. Учир нь мөнгөнөөс шууд хамааралтай” хэмээн Оросын алдарт найруулагч Андрей Тарковский хэлсэн байдаг билээ...

Н.ДАВААСҮРЭН /Зиндаа сэтгүүл/

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR Rush Qin(185.187.243.200) 2022 оны 03 сарын 14

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их

0  |  0
DR Rush Qin(185.187.243.200) 2022 оны 03 сарын 14

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их

0  |  0
Бат эрдэнэ(202.126.89.58) 2022 оны 02 сарын 10

Би ийм байшинтай болохийг их хүсэж байсан .\nНэг тэмцээнд ороод бас л яалж чадаагүй \nБас хамгаас хих машин хүсдэг \nТа нар надад тусалж болохгүй л байх\nЗаза боллдоо \nБачрллаа

1  |  0
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
арай ч дээ(124.158.96.153) 2022 оны 01 сарын 27

холливүүд ийг битгий дуурай гээд байхад л..даа хийх сэдэв мундсан мэт ...\n

0  |  0
(192.82.76.249) 2022 оны 01 сарын 27

junga aimshgin boorno bn

0  |  0
ЗОЧИН(150.129.143.135) 2022 оны 01 сарын 27

Хийх юмаа олж ядсан хүмүүсийн бүтээл болжээ өөр гэгээлэг юманд хөрөнгө зарж болдоггүй юм уу?

0  |  0
Top