ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Өнөөдөр 2019.04.05. Монгол эх оронд маань нар 06 цаг 24 минутад мандлаа. Улаанбаатар хотод 9 градус, ялимгүй хуртай. Өнөөдөр Өмнөд Солонгост Сикмогил буюу мод тарих өдөр, Палестинд Хүүхдийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Монголын сүмоч Ганболдын Базарсад (Мооконами Сакаэ)-ын төрсөн өдөр. Тэрбээр 1984 оны энэ өдөр мэндэлжээ. Мөн АНУ-ын 65 дахь Төрийн нарийн бичгийн дарга Колин Паувелл, Халимагийн анхны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Греммийн наадмын 11 удаагийн шагналт Америкийн рэппер Фаррелл Уиллиамс, Өмнөд Солонгосын жүжигчин Шин Мин-А, Германы хөлбөмбөгч Тимо Хильдебранд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд: 1904 оны энэ өдөр олон улсын түвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогдож байв. 1915 оны энэ өдөр Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж, Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж, дэлхийн аварга болжээ. 1998 оны энэ өдөр Аважи арлыг Кобе хоттой холбосон Акаши Кайкио гүүр ашиглалтад оров. Ингэснээр дэлхийн хамгийн урт гүүр болсон юм. 2009 оны энэ өдөр Хойд Солонгосын удирдагч “Кванмёнсон-2” хиймэл дагуулыг хөөргөсөн нь олон улсын түвшинд маргаан дагуулсан билээ. Японы талаас үүнийг эх орныг нь тагнах, мэдээлэл цуглуулах зорилготой гэж үзсэн тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зургаан талт яриа хэлэлцээрийг эхлүүлжээ.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр арслангийн ордныхон амжилт олно. Тэгвэл хонины ордныхон сахилга баттай байж, аз туршсан зүйл хийгээд хэрэггүй. Харин жинлүүрийнхэн сонирхлоо хөгжүүлэхэд таатай өдөр гэж өрнийн зурхайд буужээ.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй. Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр эв эеээ ололцох, хурим найр хийх, үнэт эрдэнийн зүйл авах болон дарханы үйлд сайн. Харин хувцас эсгэх, нохой тэжээхэд муу гэж дорнын зурхайд буужээ. Хол газар явах гэж байгаа бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

СОНСОХ ХУВИЛБАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top