ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Өнөөдөр 2019.04.10. Монгол эх оронд маань нар 06 цаг 14 минутад мандлаа. Улаанбаатар хотод 7 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Олон улсын ах, дүүсийн өдөр. Азербайжанд Улс орныг үндэслэн байгуулагчдын өдөр тохиож байна.

Энэ өдөр “Лайфхаус” хамтлагийн басс гитарчин, дуучин Брайс Содерберг, Аргентины хөлбөмбөгч Фернандо Гаго, Олимпийн аварга, Бельгийн гүйлтийн тамирчин Оливиа Борле, “Зургаа дахь мэдрэхүй”, “Хиймэл оюун ухаан” киноны од Хэйли Жоэл Осмент, Дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын мөнгөн медальт, Оросын уран гулгагч Анна Погорилая зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

  • 1921 оны энэ өдөр Бүх цэргийн Зөвлөлийг байгуулжээ.
  • 1925 оны энэ өдөр Дарьгангад АЗГ-ын төлөөний түшмэл суух болов. Улиастай, Алтанбулаг хотын түр захиргаа байгуулах шийдвэр гаргажээ.
  • 1990 оны энэ өдөр МАХН-ын Онц их хурал хуралдав.
  • 1991 оны энэ өдөр Хятад, Монголын хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах асуудлаар хоёрдугаар ээлжийн хэлэлцээ Бээжинд зохион байгуулагджээ. Хоёр тал дамжин өнгөрөх хилийн найман боомтыг нээхээр тохиролцов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

  • 1925 оны энэ өдөр алдарт зохиолч Фрэнсис Скотт Фицжеральдын “Агуу Гэтсби” зохиол анх удаагаа хэвлэгджээ.
  • 1970 оны энэ өдөр хөгжмийн урлагийн алдарт “Бийтлз” хамтлагийн гоцлол дуучин Пол МакКартни хамтлагаасаа гарч, хувийн замналаа үргэлжлүүлэх болсноо зарлав.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр нумын ордныхон бүх салбарт амжилт гаргана. Тэгвэл үхрийнхэн хийж буй үйлдэл, хэлэх үгэндээ бодолтой хандаарай гэж өрнийн зурхайд буужээ.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг болно. Тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр мал арилжихад сайн бол архи, тамхи хэрэглэх, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

ВИДЕО ХУВИЛБАР:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top