Сар бүрийн 9-нд их цэвэрлэгээ зохион байгуулна

2019 оны 04 сарын 10

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ‘’Бидний эрүүл мэнд аюулгүй байдал’’ аяныг зохион байгуулж байна.Тус аяны хүрээнд сар бүрийн 09-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон Төрийн бус байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайн 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх юм.

Түүнчлэн аяны хүрээнд гэмт хэрэг, үер усны болон болзошгүй аюул ослын гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох албаны хүмүүс цаг тухайд нь авч ажиллаж байна.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд сар бүрийн 9-нд зохион байгуулагдах их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.217.139.228) 2019 оны 04 сарын 10

Танай 6 дугаар хороо хогондоо дарагдаад байнаа. Дарга нь улс төржөөд л яваад байдаг нэг авгай байдгийн, төрийн ажлаа хий гэсэн үүрэг өгөөч.

0  |  0
Top