Анжелина Жоли Брэд Питтэй эргэж нийлэхийг хүсч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 13

43 настай Анжелина Жоли, 55 настай Брэд Питт нарын гэрлэлтээ цуцлуулах үйл явц гурав дахь жилдээ үргэлжилж буй. Олон шүүх хурал, тохироо, гэрээний дараа Брэдийн хүүхдүүдтэйгээ байх цаг тодорхой болсон бол тэдний дунд үл ойлголцол дахиад ч байгаа аж. Брэд, Анжелина нарын дотны найз нь “The Sun” сонинд ярихдаа Жоли салалтын үйл явцаа сунжруулаад байгаа нь учиртай гэжээ. Тэрбээр Брэдтэй эргэж нийлэхийг хүсч байгаа аж.

Жоли Брэдэд тэд гэр бүл байхдаа сайхан байна гэдгийг ойлгуулахыг хичээж байгаа гэж найз нь ярьжээ. Гэвч Брэд эргэж нийлэх бодолгүй байгаа гэнэ. Тэрбээр хүүхдүүдийнхээ төлөө Жолитой нөхөрсөг харилцаатай хэвээр үлдэхийг хүсч байгаа аж.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top